Хөгжингүй улсуудыг бодоход хөгжиж байгаа орнуудаас «ногоон» энергид илүү их хөрөнгө оруулахад бэлэн байна. Ernst&Young судалгааны үр дүнгээс харахад ЕХ болон Австрали, АНУ-аас «ногоон» энергид улсаас үзүүлэх дэмжлэг суларч байхад Бразили, Хятад, ӨАБНУ, Турк, Тайланд улсуудад өсөн нэмэгдэж байна.

АНУ энергийн уламжлалт бус эх сурвалжийг нэвтрүүлэх талаар нэлээд удаан тэргүүний байр эзлэж байсан. Харин одоо хөрөнгө оруулагчид салхины үүсгүүр буюу фото нийлэгийн тусламжтайгаар цахилгаан гүйдэл үйлдвэрлэх туршилтад биш занарын орд газрыг эзэмшихэд хөрөнгө оруулахыг сонирхох болсон. Австралийн засгийн газар саяхан нүүрс төрөгчэд ногдуулсан татварыг аж үйлдвэрийнхний шахалтаар хүчингүй болгож байна.

ЕХ-ны хүн ам эдийн засаг хямралт байдалд орсон нөхцөлд явуулж байгаа энергийн бодлогод дургүйцэж байна. Европынхон нефть хийн импортээс цаашид шалтгаалахын хамт хямд илч, тогтвортой цахилгаан хангамжтай байхын төлөө байна.

Иймээс Европт уламжлалт бус энерги үйлдвэрлэгчдэд татаас олгох болзолыг арга буюу хянан үзэж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхолд зохисгүй нөлөөлөв.

Чухам ямар хандлага баримтлахад л хэргийн учир оршино. «Ногоон» энерги экологийн ачааллыг багасгаж, эдийн засагт түшиг тулгуур болж байна. Ямар нэг бүс нутаг жилийн турш нартай байвал нарны илчийг ашиглаж болно.

Гэвч энэ нь энергийн гол эх сурвалж биш зөвхөн нэмэлт энерги болох ёстой. Хүн төрөлхөтний техникийн хөгжлийн өнөөгийн үе шатанд тийм байвал зохино гэж Үндэсний энергийн хүрээлэнгийн захирал Сергей Правосудов тэмдэглээд:

«Уламжлалт эх сурвалжаас илүү ашигтай өөр нэг ч эх сурвалж үгүй. Нарны энерги нарлаг улсуудад нэлээд ашиг тустай. Үргэлж салхитай эрэг хавийн бүс нутагт салхины энерги хөгжсэн боловч өөрийн өртөг нь уламжлалт энергиэс илүү өндөр байна» гэв.

Гэвч нарны энергийн өрсөлдөх чадвар сулхан байсан ч энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй гэсэн дүгнэлт хөгжиж байгаа орнууд хийсэн байна. Чилид улсаас татаас авалгүй дэлхийн томоохон нарны станцыг барьж байна.

БНХАУ 2015 он гэхэд нарны цахилгаан станцуудын нийтийн сүр хүчийг 35 ГВт-д хүргэх төлөвлөгөөний хүрээнд татварын хөнгөлөлт нэвтрүүлнэ. Бразилид ч «ногоон» энергийн өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлж эхлэв.

ОУ хямд хий, нефтийн их хэмжээний нөөцтэй байсан ч уламжлалт бус энергид нэлээд их анхаарал тавьж байна. Зарим хотын гэрэлтүүлэх хэрэгсэл нарны элементээр ажиллаж байна. Задгай уужим газарт салхины цахилгаан үүсгүүрийг байрлуулж байна. Одоо салхины хүчирхэг цахилгаан станц Цагаан тэнгисийн эрэг хавийн нутагт барьж байна.

Дээр үед хүмүүс морины хүчээр газар хагалж, салхи, усны тээрмээр үр тариа тээрэмдэж байв. Техникийн дэвшлийн үр дүнд машин ба энергийн илүү найдвартай эх сурвалж бий болсон. Харин түүнээс хойш 100 орчим жил өнгөрсний дараа хүмүүс байгалийн хүчинд ахин хандаж байна. Нар, салхи, усан энергиэ хүмүүстэй хуваалцахад бэлэн байна.