Зөвхөн 2013 оны 6-р сараас гэхэд л Турк улс сирийн босогчдод 47 тонн зэвсэг нийлүүлсэн болохыг туркийн ХМХ-үүд НҮБ-ын олон улсын худалдааны U.N.Comtrade-ийн мэдээллийн сангаас улбаалан мэдээлжээ. Анкара албан ёсоор тайлбарлахдаа, Сири улсад дайнд тохирохгүй ангийн болон шувууны буу нийлүүлсэн хэмээжээ.

Саяхан Туркийн Конья мужид 3 хүн баривчлагдсан бөгөөд тэднээс дэлбэрэх бодисын үйлдвэрлэлд хэрэглэдэг 250 кг бодисыг хураан авчээ. Баривчлагдсан этгээдүүд террорист үйл ажиллагаа явуулах далд шалтаг байгаагүй гэж үгүйсгэн, эдгээр бодисыг хувцас угаахад ашигладаг хэмээн баталсан байна.

Хожим байцаалтын явцад уг бодисыг Сирид явуулахаар зориулагдсан болох нь илэрчээ. Энэ онд нийтдээ Туркэд сирийн нутаг дэвсгэр луу зэвсэг илгээхээр буруутгагдсан 25 хүн баривчлагдсан байна.

Турк улс өдийг хүртэл радикал лалынхныг Сири луу өөрийн газар нутгаар чөлөөтэй нэвтрэхийг нүдээ даран өнгөрөөдөг байсан. Сирийн анд нөхөд хэмээх хүрээнд болж өнгөрсөн яриа хэлэлцээрийн бүтэлгүй болсны дараа Турк улс өөрийн хил хязгаарын хаяанд зэвсэгт мөргөлдөөний асуудалтай дан ганцаараа хоцорсон гэж Ойрхи Дорнод, Кавказын нэн шинэ улсуудын Олон улсын хүрээлэнгийн Төвийн захирал Станислав Тарасов үзээд:

«Турк улс үйл явцын урсгалд оржээ. Анхлан Сири дэх дарангуйлах дэглэмийг халахыг шаардан, ардчилалын элчийн үүрэгтэйгээр эхэнд нь явсан бол, дараа нь сүүлэнд хүрч эцсийн бүлэгт түүнийг улс төрийн үйл явцаас шахан гаргасан юм» гэжээ.

Гэсэн хэдий ч зөрчилдөөний аажим явц байдал Турк улсад өөрийнх нь тогтворгүй байдалд заналхийлэх боллоо.

«Зэвсэгт мөргөлдөөнүүд Туркийн хилийн орчимд шууд явагдах болсоноор заримдаа хил орчмын газар нутгууд их буу, артиллерийн буудлагад өртөх болжээ. Хэрэв Анкара урьд нь үүнд Дамаскийг буруутгадаг байсан бол радикал лалын бүлэглэлүүд өөрийн тэмцлийн фронтыг өргөсгөж, Турк улсыг зэвсэгт мөргөлдөөнд татан оруулахыг хичээж байгаа нь одоо бүхэнд тодорхой болоод байна. Зорилго нь туркийн арми Сирийн нутаг дэвсгэрт довтлон орж эхлэх явдал юм» гэжээ.

Босогчдод туслах, ялангуяа лалынхны нөлөө тэдний ивээн тэтгэгчдэд ямар ч ашиг авчрахгүй гэдэгт Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Виктор Надеин-Раевский итгэлтэй байна.

«Нийлүүлтийн хувьд гэвэл бид мөсөн уулын зөвхөн оройг л харж байна.Эдгээр нийлүүлэлтүүд нэлээд өргөн цар хүрээтэй байсан нь мэдээж хэрэг. Туркийн тэдгээр ан хийхэд зориулан нийлүүлсэн шувууны буунууд бол үлгэрийн үзэгдэл юм.

Учир нь Сирид зөвхөн улс төрийн эсэргүүцэгчдийг л агнадаг билээ. Гэвч сирийн дотоодын зөрчилд хөндлөнгөөс оролцох явдал урьд өмнө ер илэрч байгаагүй Туркийн улс төрийн дотоод хүчнийг сэргээжээ. Тухайлбал, туркийн алевитууд юм» гэж өгүүллээ.

Надеин-Раевскийн үзэж байгаагаар сирийн босогчдод Анкарагийн үзүүлж буй тусламж үргэлжилсээр байгаа нь Турк улсад өөрт нь нэлээд ноцтой аюул заналыг авчирч байгаа юм.

«Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчин, түүний лалын хэсэг Туркийн нутаг дэвсгэр дээр эх захгүй, дур зоргоороо аашилж байна. Хил орчмын бүсүүдээр хулгай дээрэм, хүчирхийлэл ердийн үзэгдэл болж, улмаар хил орчмын төдийгүй Туркийн гүн луу газар авах болжээ.

Туркийн засгийн газрын талаас Асадыг эсэргүүцэгчдэд үзүүлж буй аливаа тусламж Туркийн өөрийн тогтворгүй байдалд нөлөөлөх байдал үүссэн нь туйлын ноцтой аюул занал юм» гэж ярилаа.

Тиймээс Анкара Сирийн радикал хүчинд тусалснаар өөрийн газар нутагт удаан үйлдэлтэй миныг шүргүүлж байгаа болж таарч байна. Энэ миныг аюулгүй болгоход сирийн зөрчилдөөнийг улс төрийн замаар шийдвэрлэхэд урагш ахих явдал л зөвхөн туслах болно. Гэвч энэ талаар сирийн сөрөг хүчний радикал хэсэг сонсохыг ч хүсэхгүй байгаа юм.