1.Олимпийн наадам явагдах Лаурын биатлоны зам нь дэлхийн хамгийн бэрх, сонирхолтой замуудын нэг юм. Тамирчид гараанаас шууд уул руу явдаг. Биатлоны энэ хэсгийг тамирчид өөр хоорондоо “эр зоригийн босго өсгүүр газар” гэж нэрлэдэг.

Хэн тэмцээний эхэнд өөрийн хүчээ хайрлалгүй энэ замаар хурдалж чаднав, тэр л ялалт байгуулах илүү боломжтой. Өөр нэгэн нэр устай болоод медаль хуваарилахад нөлөөлж мэдэх замын хэсгээр “Цветковын урууг” тооцдог.

Нэгэн цагт энэ нь Лаурын хамгийн бэрх зам байсан. Тамирчид өндөр хурдтай огцом эргэлтийг хийх ёстой байдаг.Тэмцээний үеэр энэ уруу газарт бараг бүх тамирчид унаж байсан, гэтэл бусдаас олон удаа оросын биатлончин Максим Цветков унаж байжээ. Дараа нь замыг шилжүүлсэн бөгөөд эргэлтийг арай намуухан болгосон. Мөн уруу газрын хурдыг сааруулжээ, гэхдээ нэр нь хэвээрээ үлджээ.

2.Зуныг өвлийн улирлаар солино

Атлетын тамирчин нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжих нь төдийлөн ховор бус юм. Цанын тамирчид биатлон, уран гулгалтын ганцаарчилсан тоглолтын тамирчид хосын гулгалтанд тоглох нь олонтоо байдаг. Хамгийн ер бусын авъяасын нийлүүлэгч бол бобслей-хөнгөн атлетик юм.

Сочигийн Олимпийн наадам дээр өмнө үед зуны Наадамд дээд шагналуудыг хүртэж байсан хэд хэдэн тамирчид хүчээ сорино. Америкийн тамирчин эмэгтэй Лоло Жонс хоёр удаа дэлхийн аврага болж байсан, гэтэл тэр олимпийн наадмын саадтай гүйлтээр медальд хүрч чадахгуй байв.Тиймээс тэр бобслейд орохоор шийдсэн бөгөөд, эхний шагналаа Сочигийн наадмаас авхаар зорьж байна.

Оросын тал энэ төрөлд нилээд чамбай тамирчдын бүрэлдэхүүнтэй байна.Энэ бол спринт гүйлтийн Максим Мокроусов, зээрэнцэг шүдэлтийн эмэгтэйчүүдийн төрлийн тамирчин асан Евгения Соловьева, бээжингийн Олимпийн наадмын мөнгөн медальт Татьяна Вешкурова болон Александр Бутвин нар юм. Тэд бүгдээрээ дөрвөлийн тэмцээнд оролцоно.

3. ”Сочи-2014” соёлын хөтөлбөр

“Сочи-2014” зохион байгуулах хороо Өвлийн Олимпийн наадмын Соёлын хөтөлбөрийг дэлгэн харууллаа. Зочид, оролцогчдыг Орос улсын бүх нутгуудаас ирсэн шилдэг хөгжмийн болон бүжгийн хамтлагуудын тоглолтууд хүлээж байна.

Энэ бол чукоткийн хосгүй хөөмий, кавказын “лезгинка” бүжиг болон Юрий Башметын хөгжмийн хосгүй тоглолтууд байх бөгөөд нийт 500 гаруй цаг үргэлжлэх юм. Соёлын арга хэмжээнүүд нь Сочи хотын соёл урлагийн хэдэн арван тайзнууд дээр явагдана. Эдгээрт Орос улсын 70 бүс нутгаас 5000 орчим жүжигчид оролцоно.

Сонирхолтой, утга төгөлдөр наадмын Соёлын хөтөлбөр нь оросын соёлын тансаг сайхныг харуулаад зогсохгүй, сүүлийн дөрвөн жилд гурван сая гаруй үзэгчтэй болсон “Сочи 2014” Олимпийн Соёлын наадмын хаалтын тоглолтыг улам яруу сайхан болгоно.

Наадмын хөтөлбөрт оросын угсаатны “Манящие миры. Этническая Россия” тоглолт өвөрмөц өнгө аясыг төрүүлнэ. Өдөр бүр Олимпийн паркад зочдыг Хойд туйлын жүжигчдийн өвөрмөц үзүүлбэрүүд, уламжлалт хөгжмийн зэмсгийн тоглолтууд болон уугуул ардуудын үндэсний бүжиг баясгана. Хөтөлбөрөөр хойд туйлын үндэстнүүдийн дуу бүжиг болон хөөмий хайлах бөгөөд, сонирхогчдод зориулан мастер-классуудыг зохион явуулна.

Сочи хотын өвлийн театрт Игорь Моисеевын нэрэмжит Оросын сонгодог болон ардын бүжгийн эрдмийн чуулганы гала концерт болно.

“Сочи-2014 “ Соёлын Их наадмын хамгийн тод томруун, өргөн цар хүрээтэй арга хэмжээ бол Юрий Башметын ивээл дор явагдах хөгжим, театр, кино болон дүрслэх урлагийн бүх түвшингийн оддын дөрвөн жилийн тайлан тоглолт байх юм.

Наадам кино сонирхогчдыг ч бас баярлуулна. Энд Никита Михалков,Милаш Форман болон Вонг Кар-Вай нар дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг дөрвөн бүтээл дээр өөрсдийн тус бүр нэг киног нэмж үзэгч олонд толилуулах юм.

Их Наадам Юрий Башметын гала-концертээр өндөрлөнө. Түүнээс гадна ”Сочи-2014” Соёлын хөтөлбөрийн хүрээнд Сочи хотын музейнүүд үзэсгэлэнгийн төслүүдийг дэлгэн харуулна. Олимпийн болон Паралимпийн наадмуудын үеэр тус хотын бүх музейнүүд үнэ төлбөргүй үйлчлэх юм.