БНАСАУ Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирын нас барсны 2 жилийн ойтой холбогдуулан Сөүлд болж өнгөрсөн коммунизмын эсрэг жагсаал цуглааны хариуд Өмнөд Солонгост цохилт өгөхөөр сүрдүүлжээ.

БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд холбооны шуурхай шугамаар ийм сануулгыг пүрэв гаригт илгээснийг өмнөд солонгосын ХМХ-үүд мэдээлсэн байна.

12-р сарын 17-ны өдөр өмнөд солонгосын идэвхтэнүүд болон хойд солонгосын оргон зайлагчдын бүлгүүд Ким Чен Ирын нас барсан өдрөөр Сөүлд коммунист улс оронд хүний эрхийг зөрчих, захиргаадан ноёрхох дэглэмийн эсрэг эсэргүүцлийн жагсаал явуулсны дараа уг сүрдүүлэг бий болсон байна. Идэвхтэнүүдийн уг хэлэхийг дагалдан одоогийн БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уны зургийг шатаасан байна.