Японы засгийн газрын нийтэлсэн 2014 он хүртэлх Үндэсний батлан хамгаалах хөтөлбөрийг БНХАУ сөргөөр хүлээн авсан бөгөөд Бээжин үүнд японы милитаризм сэргэж байна хэмээн эгдүүцэж байна.

Тэдний зүгээс ингэж хүлээж авах нь мэдээжийн хэрэг, учир нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЗСБНХУ-ыг /Орос улс/ хамгийн гол дайснаар тооцож байсан тэр үеийн хүйтэн дайны өвөөсөө бүрмөсөн салж байна.Шинэ хөтөлбөр бүрэн хэмжээгээр БНХАУ болон БНАСАУ-ын сүрдүүлгүүд дээр төвлөрч байна гэж Стратегийн судалгаа, технологийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Япончуудын нийтлүүлсэн баримт бичгүүдээс үзэхэд тус улс хуурай газрын цэргийн хүчнийхээ төрлүүдийг нилээд хэмжээгээр багасгахаар төлөвлөж байна. Жишээ нь, Японы батлан хамгаалах хүчнийхэн одоо 600 танк, 700 их бууны системтэй байх орон тоотой, гэвч цаашид тэдгээрийг хоёр дахин багасгаж, тус бүр 300 танк, их бууны нэгж болгох шийджээ.

Чухал шаардлагатай үед Японы нутаг дэвсгэрийн хэмжээг тооцон, хүнд зэвсэгтэй хуурай газрын цэргийн анги нэгжийн тоог доод хэмжээнд  хүртэл бууруулжээ.Нөгөөтэйгүүр, хөнгөн зэвсэглэсэн хуурай газрын шуурхай мэдрэмжийн цэргийн анги нэгтгэлүүдийн тоог нэмэгдүүлэх аж.

Япон шумбагч завьныхаа тоог нэмэгдүүлэх /16-22 / бөгөөд америкийн пуужингийн давшилтаас хамгаалах “Иджис” /AEGIS/ системийн эсминец хөлөг онгоцууд /6-8/ болон сөнөөгч онгоцуудын тоогоо /260-280/ нэмэгдүүлэх юм. Хуурай газрын явган цэргийн пуужин-их бууны ангиудыг шинээр зэвсэглэх болно.

Япон улс агаарын орон зайн хяналтаа радиолокацын алсын тусгалтай нэмэлт онгоцуудын тусламжтайгаар нэмэгдүүлэх боломжтой юм. Үүнд япончууд  америкийн батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд нэвтрэх боломжтой  өөрийн техник, санхүүгийн хангалттай боломжуудын ачаар цэргийн чадавхаа түргэн нэмэгдүүлэх бүрэн бололцоотой юм.

Японы батлан хамгаалахын шинэ хөтөлбөрт Дяоюйдао арлууд гадаадын түрэмгийлэгчдэд эзлэгдэх тохиолдолд сөрөг атакийг байгуулах шаардлагатай гэдгийг дурджээ. Үүний тулд десантын тусгай шинэ хөлөг онгоцуудтай болох юм.

Түүнээс гадна пуужингийн болзошгүй цохилтуудын үед японы цэргийн дэд бүтцийн бат бэх чанарыг бэхжүүлэхэд анхаарах болно. Япон улс  батлан хамгаалах пуужингуудын асуудлаар нэмэлт арга хэмжээг хэлэлцээд зогсохгүй, өөрийн чадавхийг тогтоон барих болон хариу цохилтуудыг өгөх боломжуудыг ч бий болгохоор төлөвлөж байна.

Энэ нь юу гэсэн утгатай  вэ, гэвэл Япон, Өмнөд Солонгос, Тайваны жишгээр тус улсад явагдаж байгаа хөлөг онгоцны давшилтаас хамгаалах пуужингууд дээр суурилан өөрийн далавчит пуужингуудыг бүтээж болзошгүй юм.

Энэ тохиолдолд Хятад өөрийн Зүүн-Хятадын тэнгисийн цэргийн эргийн батлан хамгаалах объектуудыг агаарын болон пуужингийн хамгаалалтаас эсэргүүцэхээ эрчимжүүлэх болж буй юм.

Японы зэвсгээр хөөцөлдөх төлөвлөгөө нь БНХАУ-д Зүүн-Хятадын тэнгисийн дүүрэгт тусгайлан хүндрэл бий болгож болзошгүй  ч, хоёр орны цэргийн шинэчлэлийн цар хүрээ харьцуулашгүй хэвээр байна.

Хятад өөрийн далавчит пуужингууд болон тээгчдийн /хөлөг онгоц болон нисэх хүчний/ тоог нэмэгдүүлэх боломжтой зэрэг нь Японд цөмийн бус маш их хүчтэй түргэн цохилт өгөх хүртэлх бололцоог олгож байгаа юм.

Хятадад десантын цэрэгт Украинаас нийлүүлсэн  “Зубр” төрлийн хөлөг онгоцнууд нь хятадын десантны цэргүүдэд алслагдсан арлуудын төлөө тэмцлийг явуулахад хүчтэй боломжуудыг олгож байна.

Нөгөөтэйгүүр, цэргийн сөргөлдөөн нь аль ч талын зорилго биш юм. Хятадын зорилго Японд нутаг дэвсгэрийн маргаан байдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байгаа бөгөөд, цаашид Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлуудыг тооцох яриа хэлэлцээрүүдийг эхлүүлэхэд байгаа юм.

Япон  АНУ-д тулгуурлан хятадын өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж буй юм. Шинэ төрлийн зэвсэглэл нь нөгөө талд ч хэрэгтэй, гэхдээ юуны түрүүнд нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн нөлөөтэй боломжуудыг өргөжүүлэхэд шаардлагатай юм.