Сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс жинтэй хувь нэмэр оруулсан гэж Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Тэрээр энэ нь Хятад, АНУ болон Орос улсын олон улсын тавцан дээрх бусад түншүүдийн хамтын хүчин чармайлтын дүнд гарсан үр дүн гэж тэмдэглэв.

“Манай америкийн, европын болоод хятадын нөхдүүдийн хамтын ажиллагаагүйгээр эдгээр үр дүнд хүрэх боломжгүй байсан “ гэж Владимир Путин нэмж хэллээ.

Тэрээр Орос улс Сири, Ираны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэс дараатай, тодорхой байр суурийг эүзлэж байсан бөгөөд үүгээрээ бахархамаар байна гэж тэмдэглэв.