Ангараг гаригт очих анхны хүн хэн болох вэ? Дэлхийн янз бүрийн орны 200 мянга гаруй оршин суугч Ангараг гаригт очих хүсэлтэй байна. Mars One хувийн төслийг санаачлагчид нэр дэвшигчдийн дотор чанартай сонголт хийж, сургуулилах ажиллагааг эхлуулэхэд бэлэн байна. Алсын сансрын нислэгт хэрэглэх шинэ хөдөлгүүрийг ОУ-д туршиж эхэллээ.

Зарчмын хувьд шинэ ангилалын цахилгаан тийрэлтэт хөдөлгүүрийг оросын автоматикын зохион бүтээгчдийн товчоонд дэлхийд анх удаа туршиж байна. Оросын мэргэжилтнүүд ерийн боловч маш их үр бүтээлтэй хөдөлгүүрийг зохиосон гэж ШУ-ны төслийн удирдагч профессор Юрий Кубарев «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд»

«Энэ нь нарийн хийцтэй соронзон утас ороосон бортого юм. Байнгын гүйдэлээс эсрэг хүчдэлийг бортогоны дотор байгаа анодод, нөгөө талаас катодад сөрөг хүчдлийг дамжуулах юм. Тэгснээр соронзон талбайд плазмыг үүсгэнэ.

Хөдөлгүүрийн бүтэц ердийн  ч физикийн үйл явц нь нарийн түвэгтэй юм. Хийг катодын зүгээс нэвтрүүлж, анодын зүгээс хүрээлэн буй орчинд гаргана. Үүний үр дүнд ион, электрон бий болох юм. Соронзон талбайд тэдгээр нь нарийн хөдөлгөөнтэй байна. Хурдасгах нөхцлийг бүрдүүлж болно. Нэгэн угсраатай хөдөлгүүр ийм байна» гэв.

АНУ, Герман хоёрыг оролцуулан олон улс оронд ийм хөдөлгүүр дээр ажилласан юм. Гэвч эдгээр улс плазмын урсгалыг хүний эрхшээлд шилжүүлж чадсангүй. Оросын мэргэжилтнүүд плазмыг үүсгэх, хурдасгах үйл явцад нөлөөлэх соронзон талбайг бий болгов.

Ийм хөдөлгүүртэй сансрын хөлөг хүчний төхөөрөмжийн ажлын дэглэмийг өөрчлөлгүй хурдлах,тоормослох чадвартай. Плазмын урсгал орчинд манёвр хийхэд нь туслана.

Ийнхүү алсын сансрын аялал хийхэд туслах хөдөлгүүрийг зохион бүтээгээд байна. Түүнийг туршиж, Ангараг гариг руу жолоодлогот нислэг хийх сансрын нисэгчдийг шилэн авах хэрэгтэй.

Голландын Mars One төсөлд нислэгийн төлөвлөгөө бий бөгөөд 200 мянга гаруй хүн сайн дураараа Ангараг гариг руу нислэг хийхийг эрмэлзэж байна. Ангараг гаригт очсон дэлхийн анхны хүмүүсийн аж байдлыг телевизээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичгийг худалдаж олох хөрөнгөөр үнэтэй төслийг санхүүжүүлэх юм. «Новости космонавтики» сэтгуүүлийн редактор Александр Ильин хэлэхдээ:

«Төсөл олон талаар шоу үзвэртэй төстэй. Төсөл техникийн талыг бараг тусгахгүй байна. Төслийн чанар түвшин оюутны бүтээл буюу хүүхдүүдийн сэдсэн Ангараг гариг руу хийх нислэгтэй адилхан юм. Ойрын 30-40 жилд жолоодлогот нислэг хийхгүй бололтой.

Мэдээжээр Mars One төслийн хүрээнд санаачилсан бүх зүйл өргөн олонд тааламжтай. Юу гэвэл улсын нэг ч агентлагаас ийм санал тавиагүй юм. Хүн Ангараг гариг дээр анхлан хөл тавих үе мөчийг харахыг бүгд хүсч байна. Гэсэн ч зарлан мэдээлэх нь нэг, боловсруулалт хийх нь өөр хэрэг. Эдүгээ мөн төсөл техникийн үүднээс ор үндэсгүй юм» гэв.

Mars One төсөлд нэгдэгсдийн мэдүүлэгийг авч дууслаа. Ангараг гариг руу явахыг хүссэн 200 мянган хүнээс чухам хэнийг тийшээ явуулахаар сонгож авсан тухай энэ оны шувтаргаар мэдээлнэ гэж зохион байгуулагчид  амлажээ.

2015 онд тус тус дөрвөн хүнтэй 6-10 баг байгуулах юм. Улмаар сайн дураараа Ангараг гариг руу явах дөрвөн хүнийг шилэн авах ёстой. Тэд дэлхийд буцаж чадахгүй юм. Mars One бол Ангараг гаригт очоод буцахгүй төсөл билээ. Яаж эргэж ирэх хувилбарыг одоогоор зохиогоогүй.Аялал 2025 онд гараагаа авах юм.