Орос улс Алс-Дорнодод усан цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэх бөгөөд ялангуяа, бүс нутгийн эрчим хүчний экспорт болон аж үйлдвэрийн шинэчлэлд зориулан хөгжүүлэх юм. Энэ тухай өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Тэрээр одоогийн байдлаар Богучанскийн УЦС-ын эрчим хүч дотоодын эрэлт хэрэгцээгүй байгааг харгалзан нилээд хэсгийг экспортод гаргаж болох юм гэж тэмдэглэв.

Дотоодын эрчим хүчний хэрэглээ болон сүлжээний генерацыг зэрэгцүүлэн өсгөх шаардлагатай байна гэж Путин хэллээ. Энэ бол олон төлөвлөгөөт хүнд ажил бөгөөд хэрэглэгчдэд шаардагдаж буй юм гэж тэр онцлов.

Эрх баригчид Алс-Дорнодын шинэ аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд ихээхэн чармайж байна гэж Путин хэлсэн юм. Татварын хөнгөлөлт гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ бүгд нь бүс нутгийг түрүүлж хөгжүүлэх нөхцөлүүдийг бий болгох ёстой.