ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын оросын эдийн засгийн байдлын талаарх «том» хэвлэлийн бага хурлыг өнөөдөр нээлээ. Ерөнхийлөгчийн хэлснээр улсын ДНБ-ний өсөлт 2013 онд 1,4-1,5%, харин инфляци жилийн тооцоогоор 6,1%-д хүрэх юм.

Түүний зэрэгцээгээр, ерөнхийлөгчийн хэлснээр оросуудын цалин 5,5%-иар өссөн байна. 7 хоногийн өмнө Орос улсын парламентад зориулсан илгээлтдээ, оросын эдийн засгийн хурдац удааширсныг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсэн билээ.

Оросын эдийн засгийн өсөлтийн удааширсан үндсэн шалтгаан нь хэдийгээр манай эдийн засаг дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавраас үүдэлтэй ч гадаадын биш харин дотоодын шинж чанартай болохыг Путин дурджээ.

Энэ удаагийн бага хурал улсын тэргүүний сэтгүүлчидтэй хийж байгаа 9 дэх «том» уулзалт юм. Түүнд 1300 орчим оросын болон гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид оролцох зөвшөөрөл авчээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Владимир Путин урьд өдрийг бүхэлд нь сэтгүүлчидтэй харилцах бэлтгэлд зориулжээ.