Түүхий эдийн бус экспортыг дэмжих замын зураг 2014 онд ОУ-д бий болох юм. 12-р сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд хандан үг хэлэхдээ бараа таваарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэлэн бүтээгдэхүүнийг гадаадад нийлүүлэх замд гарсан хүнд суртлын саад тотгорыг арилгахыг уриалав.Эдийн засгийн өсөлт саатсан нөхцөлд түүхий эдийн бус бараа таваарын экспорт ДНБ-ний өсөлтийн үндэс суурь болох ёстой гэж шинжээчид үзэж байна.

Орост эдийн засгийн бүх салбарыг тал бүрээр хөгжүүлэх нь зайлшгүй чухлыг аль хэдийнэ ухамсарласан. Энэ зорилгоор их зүйл хийж амжаад байна. Тухайлбал нанотехнологи болон ШУ-ны бусад чиглэл эрчимтэй хөгжиж байна.

Гэвч дэлхийн зах зээлд нефть, байгалийн хий их үнэтэй байгаа үед гадаад худалдаанд түүхий эд зонхилсоор байна.Түүхий эдийн зах зээл болон эдийн засаг зогсонги байдалд орсон өнөөгийн нөхцөлд өсөлтийг хангах өөр замыг арга буюу эрэх болсон.

Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол ийм замын нэг гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөгч Никита Масленников үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«2000-д онд нэлээд эрчимтэй хөгжих боломж улс оронд олгосон оросын нефть хийн цогцолборыг мартахгүй байвал зохино. Энэ удаад оросын нефтийн химийн аж үйлдвэрийн хөгжлийн тухай өгүүлж байна.Олонхи төрлийн эд анги, бүрэлдэхүүн хэсгийг гадаадаас авахгүй боломж олгох гол төрлийн хуванцарын үйлдвэрлэлийг үүнтэй холбогдуулан дурдая.

Орчин цагийн дээд зэргийн технологитэй боловсронгуй химийн цогцолборын үндсэн дээр үндэсний эм найруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж болно. ОУ-д хөгжиж байгаа нанотехнологид тулгуурлаж цоо шинэ төрлийн композит хэмээх материалд шилжиж болно» гэв.

Энергийн түүхий эдийг ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний экспорт бүтээгдэхүүнийг илүү өндөр нэмүү өртөгтэй болгох төдийгүй шинэ зах зээлд гарах болон олон улсын худалдааны сүлжээнд зохих байр эзлэх боломж ОУ-д олгох юм. Оросын нефть хийн салбар бол хөгжлийн чадавхитай цорын ганц салбар биш гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөгч Никита Масленников хэлээд:

«Хөдөө аж ахуйн цогцолбор бол ОУ-ын чухал давуу тал юм. Эдүгээ бид дэлхийн үр тарианы зах зээлд тэргүүлэх нийлүүлэгчийн нэг болсон. Бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн тулд хөдөө аж ахуйн түүхий эдийг дээд зэргээр ахин боловсруулах хэрэгтэй. Хөгжил өргөн хэтийн төлөвтэй байна» гэлээ.

Оросын аж үйлдвэрийн агаар сансрын салбар болон нисэх онгоц, хөлөг онгоцны үйлдвэрлэлд анхаарал тавьбал зохино. Хэтийн төлөвтэй боловсруулалт эдгээр салбарт байсан ч одоогоор гадаадын зах зээлд өргөн гаргахгүй байна.

Бүтээгдэхүүнийхээ экспортыг төлөвшүүлэхэд нь үйлдвэрлэгчдэд туславал нэмэлт ашиг олж, бараа таваарын чанарт нааштай нөлөөлөх юм. Учир нь олон улсын зах зээлд өрсөлдөөн илүү ширүүн байна гэж шинжээчид тэмдэглэв.

Түүхий эдийн бус экспортыг дэмжих төлөвлөгөөг ОУ-д боловсруулжээ. Зах зээлийн байдлыг харгалзан төлөвлөгөөнд засвар оруулах болно. Ирэх оны хавар замын зургийг Ерөнхийлөгч болон олон түмэнд өргөн барих юм.