Сири, Афганистан улсуудын байдал болон ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах үйл явц ОХУ-ын гадаад улс төрийн тусгай газрын анхаарлын төвд байсаар байна гэж өнөөдөр ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Холбооны зөвлөлд сенатчдын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

Москва, Вашингтоны хүчин чармайлтын үр дүнд сирийн химийн зэвсгийг устгах үйл явц ид явагдаж байна гэж тэрээр тэмдэглэв. Сири ба Ойрхи Дорнодод террорын аюултай хийх тэмцэл сирийн зохицуулалтын асуудлаархи «Женева-2» олон улсын бага хурлын гол сэдвийн нэг болно гэж Сергей Лавров хэллээ. Сирид цугларсан террорын «интернационал» Ойрхи Дорнодод заналхийлж байна гэж сайд тэмдэглэв.

Мансууруулах бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт Афганистанаас ОУ-д учруулж байгаа гол аюулын нэг гэж тэрээр тэмдэглэв. Москва дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнээс Афганистаны байдлыг тогтворжуулахад туслахын төлөө байна.

НАТО үзэл суртлын шалтгаанаар афганистаны асуудлыг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай хамт шийдвэрлэхээс татгалзаж байна. Үүний хамт ОУ болон түүний түншүүд Афганистаны байдалд ХАБГБ ба ШХАБ-ын хүрээнд гойд анхаарал тавьж байна. 2014 онд НАТО-гийн цэргийг тус улсааас гаргах юм.

ОУ ираны асуудлаар илүү өргөн харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэрийг түншүүдтэйгээ хамт цаашид эрэх юм. Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах зургаан талыг хамрасан үйл явц давшингуй хөгжиж байгааг Сергей Лавров тэмдэглэв.

Үүний хамт ираны цөмийн асуудлын шийдвэр АНУ-ын ПДХ системийг Европт байгуулах шаардлагагүй болгоно гэж Москва үзэж байна. Сергей Лавров ОХУ, АНУ-ын хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярихдаа санал зөрсөөр байна. ПДХ системийг байгуулах нь үүнд бас нөлөөлсэн гэж тэмдэглэв.

Москватой гэрээ байгуулснаас хойш евроинтеграцийн сонголтын асуудлаар Украйнд шахалт үзүүлэх гэсэн өрнөдийнхний оролдлогыг ОХУ хүлцэхгүй. ОХУ, Украйны ерөнхийлөгчдийн тохиролцоо хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, урьдын хэлхээ холбоог сэргээхэд чиглэсэн гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров онцлов.