“Хүний сайн сайхан, аюулгүй байдал болон ирээдүйн төлөө тэмүүлэл”гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цагаачийн тухай ойлголтыг тодорхойлов. 12-р сарын 18-нд Олон улсын цагаачийн өдрийг тэмдэглэнэ. Өнөөдөр энэ сэдэв урьд өмнөхөөс илүү чухал болоод байна. Яагаад гэвэл, манай гаригийн гучин таван хүний нэг бүр төрөлх гэрээсээ хол амьдарч байна.

1990 оны 12-р сарын 18-нд НҮБ олон улсын хөдөлмөрийн цагаачдын тухай конвенцыг хүлээж авсан. Энэ баримт бичгийн ачаар цагаачид болон тэдний хүүхдүүд эмнэлгийн үнэгүй тусламж авах эрхтэй болсон төдийгүй, үр хүүхдүүд нь үнэ төлбөргүй суралцаж байна.

Конвенцыг батласан үеэс цагаачдын байдал нилээд өөрчлөгдсөн гэж ОХУ-ын залуучуудын Олон нийтийн танхимын гишүүн, улс төр судлаач Михаил Синицын тэдэглээд:

«Энэхүү баримт бичиг  тодорхой үүргийг гүйцэтгэсэн, яагаад гэвэл, энэ нь олон орнуудын хувьд холбогдох хууль тогтоомжийг батлахад суурь болох стандарт байсан. Эдгээр стандартууд нь одоо хөдөлмөрийн цагаачдын эрх ашгийг хамгаалах салбарт нилээд үүргийг гүйцэтгэсэн» гэлээ.

Одоогийн байдлаар өөрсдийн орнуудаас цагаачилсан хүнийн тоо дэлхийн хүн амын 3 илүүтэй хувьтай тэнцэх буюу 230 гаруй сай хүн байна. Тэдгээрийн ихэх хэсгийг буюу 75 саяыг АНУ хүлээн авсан. Хоёрдугаар барйанд ОХУ орж байна.

Энд одоо 11 сая гаруй гадаадын хүн амьдарч байна. Хамгийн олон тооны цагаачдыг хүлээн авсан орнууд энэхүү урсгалыг цаашид хэрхэн зогсоох вэ, хууль бус цагаачдаас яаж хамгаалах вэ гэж бодолхийлж буй юм.

ТУХНО-тай визгүй дэглэмтэй Орос улсын хувьд хөдөлмөрийн цагаачдын тулгамдсан асуудал нь маш цагаа олсон юм. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд тавьсан илгээлтэндээ хэлэхдээ:

«Энд зохих журам байхгүй байгаа нь хөдөлмөр эрхлэх бүтцийг эвдэж байгаа төдийгүй, нийгмийн салбарт тэнцвэргүй байдлыг бий болгож, үндэсний сөргөлдөөнийг өдөөн, гэмт хэргийн орчныг хурцатгаж байна. Орос улсад визгүйгээр зорчих гадаадын иргэдийн журмыг хуульчлах шаардлагатай байна. Тэд холбогдох хуулийн дагуу үүрэг хүлээж, татвар төлөх ёстой» гэлээ.

Ерөнхийлөгч тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүсийг Орос улсад ороход хориглох болон юуны өмнө мэргэжил боловсролтой, орос хэл мэддэг бөгөөд оросын соёлд ойр мэргэжилтнүүдийг Орос улсад ирэхэд нь урамшуулах патентын системийг боловсронгуй болгох санал тавьлаа.

Олон улсын цагаачдын өдрийг дэлхий дахинд тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн олон орнуудад цагаачдын сэдвээр дугуй ширээний ярилцлагууд болон шинэ улсад цагаачдад дасан зохицоход нь хэрхэн туслах тухай театрчилсан-уран сайхны төслүүдийн презентацуудыг толилуулж буй юм.