2013 он Орос улсын зэвсэгт хүчний хувьд ихээхэн өөрчлөлтийн жил байв. Армийг дахин зэвсэглэх томоохон цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон тооны сургуулилт, гэнэтийн шалгалтууд, орчин үеийн шинэ зэвсгийн нийлүүлэлт болон цэргийнхний байлдааны бэлтгэлд хандах шинэлэг хандлага. Арми хөдөлгөөнд байна.

Армид алба хаах нь урьдын адил сонирхолтой, ирээдүйтэй болж байна гэж “Национальная оборона“ сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко тэмдэглээд:

«Шинэ зэвсгийн цуврал нийлүүлэлтийг эхлүүлээд байна. Эдгээр нь цогцоор хийгдэж буй юм. Жишээ нь, пуужингийн бригадууд “Искандер-М” тактикийн шуурхай пуужингийн цогцолборыг авч байна. Эдгээр нь өмнөх жилүүдийнх шиг ширхэгээр бус харин олноор.

Төрөл бүрийн агаарын зэвсэгт хүчний онгоц, нисдэг тэрэгнүүдийн нийлүүлэлтийг идэвхтэй явуулж байна. Хуурай замын цэргүүдэд шинэ техник очиж байна. Ялангуяа, өндөр нарийн тусгалтай зэвсгийн давуу талыг ашиглахын тулд холбоо, удирдлага болон навигацын асуудлуудад ихээхэн анхаарлыг хандуулж байна» гэлээ.

Батлан хамгаалах яамны сайдаар Сергей Шойгу томилогдсон үеэс армийн байлдааны бэлэн байдлыг шалгах гэнэтийн шалгалтууд ихэссэн бөгөөд томоохон цэргийн сургуулилтууд олширох болсон. Арми амь орсон гэж цэргийн шинжээч ярьж байна.

«Зэвсэгт хүчин Шойгу сайдыг эерэгээр хүлээж авсан, учир нь түүний бодит алхмууд их ирээдүйг нээж байсан. Энэ нь юуны өмнө цэргийн дарга нарын корпусын хувьд тодорхой ойлгомжтой зорилго гарч ирсэнд буй юм.

Энэ бол байлдааны бэлтгэлийг боловсронгуй болгох, полигонууд болон тэнгисийн аялалуудад армийн идэвхийг нэмэгдүүлж, онгоцны болон стратегийн нислэгүүдийн тоог олшруулахад оршино. Өөрөөр хэлбэл, арми нь хөдөлгөөнд орж эхлээд байна.

Үүнтэй уялдаад офицеруудын корпусын ес суртахууны уур амьсгал ч өөрчлөгдсөн. Яагаад гэвэл, цэргийн албыг хаах утга учир чухамдаа улсын батлан хамгаалах зорилтуудын төлөвлөгөөний боловсруулалтанд оролцоход оршдог» гэж Игорь Коротченко ярьж байна.

Байлдааны бэлэн байдлын шалгалтыг өрсөлдөөнтэй явуулахыг сайд Сергей Шойгу нэвтрүүлээд байна. 2013 оны зун олно улсын “танкийн биатлоны” тэмцээнийг анх явуулсан. Энэ арга хэмжээнд Орос, Армени, Беларус, Казахстан улсаас багууд оролцсон.

Тэмцээн хоёр хэсгээс бүрдсэн. Энэ бол саадтай замаар олон км үргэлжлэх кросс уралдаан ба галын гурван цэгээс бай руу буудах уралдаан юм. Тэмцээн нилээд сонирхолтой бөгөөд сургамжтай болохыг харуулсан төдийгүй, НАТО-гийн орнууд сонирхож байсан. 2014 онд “танкийн биатлон”-д Герман, Итали, АНУ оролцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн.

2014 оны 6-р сараас Армавирт /ОХУ -ын өмнөд хэсэг, Хар далайн орчим/ радио техникийн төв байлдааны манаанд гараад байна. 9-р сарын 3-нд Газрын –дундад тэнгисээс баллистик пуужин хөөрснийг илрүүлжээ. Гэтэл НАТО-гийн улсууд эл хөөргөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэвч энэ нь америкийн урьдчилан мэдээлсэн сургалтын баллистик пуужин байсан гэдгийг хожим тогтоосон. Орос улс агаарын болон сансарын орон зайд гэнэт бий болсон пуужинг даган тагнах өөрийн боломжуудыг нэгэнт харуулсан.

ОХУ-ын БХЯ 2020 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж дуусаад байна. Гол зорилго бол аливаа мөргөлдөөнийг сөрөн зогсох чадвартай, найдвартай армийг бий болгоход оршиж буй юм.

Ингэхдээ бүр хамгийн өндөр технологийн ч байсан тэр.Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэхүү төлөвлөгөөний бүх заалтууд санхүүжилтээр хангагдсан. Тиймээс оросын арми 2014 оныг итгэл дүүрэн угтаж байна.