Сирийн химийн зэвсгийг устгах зорилготой олон улсын хяналтын ажил “төлөвлөсний дагуу бүрэн утгаараа хэрэгжиж байна”. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Холбооны зөвлөлд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Түүний яриагаар, уг ажиллагааны эхний хэсэг амжилттай дууслаа. Одоо хоёр дахь шат эхлэж байгаа бөгөөд энэ нь улс орнуудаас илүү хүнд зорилтууд болон хүчин чармайлтуудаа нэгтгэхийн шаардаж буй юм.

Энэ нь үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэмийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Лавров мэдэгдэв. Түүнчлэн сайд химийн зэвсгийг устгах хоердугаар шатны гол үзүүлэлтүүд нь өмнө өдөр болсон ОУХЗХБ-ын хуралдаан дээр дэмжигсдэн тухай сануулав.

Өмнө Сирийн химийн зэвсгийг устгах нарийвчилсан төлөвлөгөө нь мягмар гаригт Сирийн хилийн чанадад ОУХЗХБ-аас гаргасан байх ёстой тухай уламжилж байсан, гэвч тус байгууллагаас уг баримт бичгийг албан ёсоор танилцуулах хугацааг хойшилсон. Химийн бодисуудыг сирийн Латакия боомт руу хүргэж, тэндээсээ Италийн боомтуудын нэг рүү тээвэрлэн, америкийн Care Ray хөлөг онгоцонд ачахаар төлөвлөж буй юм.