Орос улс 15 тэрбум долларыг украины үнэт цаасанд хөрөнгө оруулж, Украйны хөндүүр эдийн засагт туслах үүднээс Киевт нийлүүлэх байгалийн 1 шоо м хийн үнийг гуравны нэгээр буюу 268,5 долл. хүртэл түр буулгана.Энэ тухай өмнө өдөр хоёр улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Виктор Янукович нар Москвад болсон яриа хэлэлцээрийн явцад тохиролцов.

Яриа хэлэлцээний үеэр Украйн улсыг Гаалийн холбоонд нэгдэх тухай асуудал яригдаагүй аж.Вашингтон болон Брюсселээс тэмдэглэхдээ, эдийн засгийн тусламжийн тухай хэлэлцээр нь Москвагийн Киевт нөлөөлөх нөлөөг эрчимжүүлж байгаа бөгөөд Украйны ЕХ-той нягт хамтран ажиллах европын итгэлд цохилт өгч мэдэх юм гэжээ.

Цагаан ордноос мэдэгдэхдээ, Украйн болон Орос улсын удирдагчдын байгуулсан гэрээ нь Киевт эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн өчигдөр орой Украйны нилээд хэдэн бүс нутгуудад Украйн, Оросын хоорондын нээгдэж буй шинэ түншлэлийг дэмжсэн жагсаалууд болжээ.