АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Вьетнамд гурван өдрийн айлчлалаа өндөрлөж, Филиппин рүү мордож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн-Өмнөд Азид айлчлах улс болон айлчлалын тов нь АНУ-ын АНД бүсэд явуулж байгаа идэвхтэй бодлогыг харуулж байна гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Зүүн-Өмнөд Ази, Австрали болон Далай судлалын төвийн тэргүүн Дмитрий Мосяков ярьж байна.

Хятад улс Зүүн-Өмнөд хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүс байгуулсан тухай зарласны дараа бүс нутгийн байдал хүнд болсон. Энэ нь америкчуудаас тэдний хараахан томъеолж чадаагүй байгаа хариуг шаардаж буй юм. Гэхдээ одоо тус бүс нутгийн энэхүү бүсэд цэрэг-улс төрийн тэмцэлд бэлэн буйг харуулахын тулд тэд бодлогоо эрс идэвхтэй болгож байна. Ажиглагчид үзэхдээ, Ирантай амжилттай явуулсан гэрээ болон Афганистанаас цэргээ гаргах болсон зэрэг нь нилээд хэмжээгээр АНУ Номхон далайн бүсэд Хятадын ноёрхолтой сөргөлдөн хүчээ төвлөрүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байгаа аж. Иймд Керри шууд хоёр улсад айлчлахаар явсан бөгөөд тэд Хятадтай Зүүн-Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаантай юм.

Төрийн нарийн бичгийн даргын айлчлалын зорилго АНУ-ыг үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа төдийгүй, Зүүн-Хятадын тэнгист өөрийн дэс дараатай байр суурийг илүүтэй хамгаалах гэсэн орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйг гэрчилж байна. Вашингтон Бээжинтэй баримтлах бодлогоо хятадыг АНУ-тай түншийн харилцаатай, цэргийн хамтын ажиллагаатай, улс төрийн хэлхээ холбоогоор хүрээлэх бодлогыг явуулж байна. Хятадыг Япон, Өмнөд солонгос, Тайванаар тойруулан цүлхгэр байгуулахдаа АНУ нь Вьетнам, Филиппиныг ч багтааж буй юм. Этгээр орнууд нь хятадын түэрмгийллээс хамгалах тэнгисийн цүлхгэрийг байгуулахад чухал ач холбогдолтой юм.

Ханойд болсон яриа хэлэлцээрийн явцад Керри АНУ Хятадын байгуулаад байгаа Агаарын хамгаалалтын таних бүсийг хүлээн зөвшөөрөхгүй баөйна гэж цохон тэмдэглсэн. Энэхүү бүсийг байгуулсан болон Өмнөд-Хятадын тэнгисийн 80 %-д орших Сенкаку, Спратли болон Параселийн арлуудыг хамарч байгаа болоод хятадын Хайнань мужийн цагдаагийн газрын гадаадын хөлөг онгоцнуудыг зогсоох эрхтэй тухай шийдвэр нь АНД бүс дэхь Хятадын түрэмгийллийн нэг шинж юм гэж Дмитрий Мосляков үзэж байна.

Хятадтай хөрш зэргэлдээ орны хувьд энэ нь хаалтгүй түрэмгийлэл юм. Бээжин үүнийг “түүхэн сул талаа” сэргээж буй мэтээр тайлбарлаж буй юм. Гэтэл энэхүү сөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой юм. Бүс нутгийн байдал хяналтанд байх зуур энэ нь улам хэлбэлзэлтэй болж байна. Хурцадмал байдал улам өсч, болзошгүй дэлбэрэлтэнд улам дөхөж ирээд байна.

Энэ тохиолдолд тус бүс нутгийн улсууд хүчтэй холбоотнуудыг эрэлхийлж байна. Ханойд Керри Вьетнам улсад эргийн хурдтай хамгаалалтыг эрчимжүүлэх зорилгоор 18 сая долларын тусламж олгосон. Эдгээр хөрөнгөөр Вьетнам эргүүлийн хурдтай таван хөнгөн хөлөг онгоц авахаар төлөвлөж байна. Түүнээс гадна Вашингтон Зүүн-Өмнөд Азийн бусад орнуудад тэдгээрийн нутаг дэвсгэрийн ус болон бүс нутгийн тэнгисийн чиглүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалахад зориулан 14 сая долларын санхүүжилт үзүүлэхээр төлөвлөж байна.