Орос улсын төрийн монополь байгууллагуудыг таван жилийн хугацаанд өөрсдийн зарлагыг нилээд хэмжээгээр бууруулахыг даалгав. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Газпром”, “Российские железные дороги”, “Транснефть” болон бусад монополь байгууллагууд жил бүр өөрсдийн зарлагыг 2012 оны түвшнээс 10 % бууруулж байх юм.

Тус улсын эдийн засгийн хөгжлийн яам 2013 оны эдийн засгийн өсөлт 1,8%-1,4 % хүртэл байх таамгийг дэвшүүлжээ. Энэ тухай эдийн засгийн сайд Алексей Улюкаев уламжлав. Түүний яриагаар, 2014 онд оросын болон дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан хэвээр байх аж. Сөрөг үр дагавруудыг доод хэмжээнд хүртэл бууруулахын тулд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах ёстой юм. Энэ нь төрийн бодит монопольтой шууд холбоотой. Эдийн засгийн хөгжлийн яамны үүрэг даалгаврын дагуу тэдгээр байгууллагууд нь ойрын жилүүдэд төлөвлөлтүүдээ эргэн харж, шаардлагагуй зардлуудаас татгалзах ёстой гэж Бүх оросын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх “Опора России” /”Оросын тулгуур”/ олон нийтийн байгууллагын тэргүүн Сергей Борисов ярьж байна.

Бодит бизнес хүндрэлтэй тулгарч, бүсээ чангалж байхад төрийн том бүтцүүд мөн адил бүсээ чангалах ёстой. Тэд одоогийн үйл ажиллагаатай ялангуяа, үр ашиггүй менежменттэй холбоотой өөрдсийн зарлагыг эргэн харах ёстой. Энэ нь төрийн монополийн хөгжлийг хязгаарлах боломжтой. Гэхдээ тухайн тохиолдолд Эдийн засгийн яам “алтан дундыг” хайж байна. Үүнийг хэрэгжүүлж чадахгуй менежерүүд шууд замаас гарах ёстой гэж шинжээч үзэж байна.

Асуудлын гол төрийн монополийг ямар аргаар бууруулж болох вэ гэдэгт оршиж буй юм. Оросын төмөр замаас энэ асуудлыг шийдэж болох хувилбраа мэдэгдээд байна. Тэд ажилчдаа халж, зүтгүүрүүдээ худалдан авахгүй, харин лизингээр авах боломжтой тухайгаа мэдэгдээд байна. “Россети”-д удирдах аппаратаа цомхотгон үйлчилгээнийхээ зарлагыг идэвхжүүлэхээр болоод байна. “Транснефть” 2011-2013 онд турш зарлагаа бууруулснаар гурван жилд нийт 59 тэрбум рубль /2 сая долл/ хэмнэсэн тухайгаа сануулав. “Газпром” 2014 онд зарлагаа бууруулах төлөвлөгөөнийхөө тухай уламжлаагүй байна.

Гэхдээ компани нь 112,7 тэрбум рублийн /3,7 тэрбум долл./ өртөгтэй хийн хоолойн болон компрессорын станцуудын засвар үйлчилгээний 260 тендерийн ажлыг цуцалжээ. Төрийн монополиуд зарлагаа хэмнэхэд чиглэгдсэн төлөвлөгөө нь одоохондоо эцэслэн тодорхой болоогүй гэдэг ойлгомжтой юм. Гэхдээ юуны түрүүнд зориулалтын бус зардлууд болон төрөл бүрийн илүүдэл зардлуудын тухай яригдаасай гэж хүсч байна гэж даяаршлын тулгамдсан асуудал хүрээлэнгийн захирал Михаил Делягин ийн ярьж байна.

Улсын бүх монополь байгууллагуудыг болон төрийн компаниудыг бүрэн хэмжээний санхүү-эдийн засгийн тод, тунгалаг байдлаар хангах шаардлагатай юм. Тэгсэн цагт мөнгө юунд зарцуулагдаж банйа гэдэг тодорхой байх болно. Хэрвээ “Газпром” үнэхээрийн л “Газпром-медиа” компанийг тэтгэдэг юм бол, эндээс асуулт гарна. Яахаараа бид хий ашиглаж, гэрэл цахилгаан хэрэглэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бас тэжээж байх ёстой билээ гэж? Хэрвээ төрийн компаний тэргүүнд зориулан онгоц худалдан авахад мөнгө явж байгаа бол тийм зарлага бидэнд хэрэггүй. Хэрвээ хөрөнгө оруулалт үйлчилгээг сайжруулахад, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэгдэж байгаа бол тийм хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд тэдгээрийг хэмнэвэл харин ч гэмт хэрэг болно гэж шинжээч цохон тэмдэглэв.

Сануулахад, энэ жил төрийн компаниудыг илүүдэл зардлаа бууруулахыг шаардсан. Эдгээр нь ялангуяа, биеийн тамир спортын клубуудыг ажлуулах болон улсын автомашинд зарцуулах хөрөнгө мөнгөний болоод дарга нарын тансаг хэрэглээний хязгаарлалт зэрэг юм.