Оросын үйлдвэрлэл эрхлэлтийн байдлын тухай анхны илтгэлийг төрийн тэргүүн болон өргөн нийт олонд 2014 эхний улиралд толилуулах тухай ОХУ-ын ерөхийлөгчийн дэргэдэх бизнес эрхлэгчийн эрхийг хамгаалах онц эрхт төлөөлөгч Борис Титов мэдээлэв. Илтгэл улс орны бүх өнцөг булангаас бизнесийн эрхийг хамгаалагчийн төлөөлөгчдээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлах юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх бизнес эрхлэгчийн эрхийг хамгаалах онц эрхт төлөөлөгч Борис Титов оросын үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнест юун саад болж эсвэл туслаж байгаа тухай мэдээллийг нэгтгэж дүгнэх юм. Бизнесийн эрхийг хамгаалах байгууллага бүтэн хагас жил ажиллаж байгаа үед бизнес эрхлэгчид ба хүний эрхийг хамгаалагчид асуудлыг шийдвэрлэх арга замыг олж тодруулсан гэж Борис Титов хэлээд: «Бид үйлдвэрлэл эрхлэгчдийн гомдолыг авч үзэж ажиллах талаар туршлага хуримталж байна. Илтгэлийг бүс нутгийн ба салбарын зарчмаар бэлтгэж байна. Бүс нутаг дахь үйлдвэрлэл эрхлэгчдийн эрхийг хамгаалагчид гол гол асуудлыг дурдсан. Гааль, татвар, гал түймрийн хяналт зэрэг чиглэлээр ажиллаж байгаа бихзнесийн олон нийтийн төлөөлөгчид тодорхой салбарт тулгарсан түвэг бэрхшээлийг тодорхойлж байна. Эдүгээ бизнест тулгарсан гол гол асуудлыг нэгтгэж дугнэсэн илтгэлийг ерөнхийлөгчэд өргөн барина» гэв.

Гол гол асуудлыг тодорхойлж төдийгүй шийдвэрлэх замыг заах нь өөрий нь зорилт хэмээн бизнесийн эрхийг хамгаалагч үзэж байна. Тухайлбал энэ оны намар ОУ-д эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст түүний санаачилгаар өршөөл үзүүлсэн юм.Үүний ачаар 1125 хүний шийтгэлийг зөөлрүүлж эсвэл хүчингүй болгов. Гэвч өршөөл үзүүлэх явдал бизнесийг эрүүгийн хариуцлагад татах асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэхгүй байна гэж Борис Титов хэлээд: «Эрүүгийн хууль болон магадлан шинжлэх ажиллагааны арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчийг шийтгэх асуудлыг бас дурдаж болно. Эдийн засгийн гэмт хэрэг эдийн засгийн шийтгэл хүлээх ёстой. Эрүүгийн хуульд оруулах засварыг санаачлана. Бизнесийг хянан шалгах асуудлаар маш чухал шийдвэр гаргасан юм. ОУ-ын нутаг дэвсгэр даяр хянан шалгах бүх арга хэмжээг буртгэх тусгай сайтыг бэлтгэсэн» гэв.

Жижиг, дунд бизнесийн төлөвлөгөөт бус хянан шалгах практик ажиллагааг зогсоох санал тавьсан юм. Компанийг хянан шалгахаар шийдсэн бол байцаагч хүсэл эрмэлзэлээ нийтийн тусгай реестерт бүртгүүлэх ёстой. Т.эгснээр хянан шалгах ажиллагааг чухам хэн бусдаас илүү олон санаачилж, ямар компанийг хараанаасаа салгалгүй, ямарыг ердөө хянан шалгахгүй байгаа нь тодрох юм. Ийн нөхцөлд хянан щалгах системийн авилгалыг үгүй болгоно гэж Борис Титов үзэж байна.

Үүний хамт оросын хэд хэдэн эдийн засагч, уйлдвэрлэл эрхлэгчийн санаачилсан жижиг, дунд бизнест татвар түр ногдуулахгүй арга хэмжээ яаралгүй авах хэрэгтэй гэж Борис Титов үзэж байна. Энэ асуудалд ялгвартай хандах хэрэгтэй гэж тэрээр хэллээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд улсаас инноваци, аж үйлдвэр, нийгмийн хүрээнд ажиллаж байгаа компаниуд төлөвшин ажиллахад туслаж мэднэ. Харин Орост худалдааг урамшуулах шаардлагагүй гэж Борис Титов үзэж байна. Оросын бизнесийн эрхийг хамгаалагч илтгэлээ 2014 оны 4-р сарын нэгэн хүртэл бэлтгэж дуусах ёстой.