Улс төрийн урьд өмнө үзэгдээгүй сонин үйл явдал сүүлийн долоо хоногт Умард Солонгост болов. Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга асан Чан Сон Тхэкыг бүх албан тушаалаас нь огцоруулж, цаазаар аваачсан хэрэг явдал Пхеньянд улс төрийн үйл ажиллагааны дурэм эрс өөрчлөгдсөнийг тусган харуулав. Умард Солонгосын нийслэлд ийн хэрэг явдал бүр 50 жил болоогүй байсан.

50-д оны сүүлээр өөрөөр хэлвэл өнөөгийн эрх баригчийн өвгөн аав Ким Ир Сен бүх эрх мэдлийг гартаа авсан үед баримталж эхэлсэн улс төрийн үйл ажиллагааны хоёр дүрмийг зөрчсэн юм. 1-рт дээд давхрагын удирдагчдын эсрэг залхаан цээрлүүлэлтийн тухай нийт олонд зарлан мэдээлэлгүй жолоодогчийн дүргүйцэл төрүүлсэн түшмэл алга болж байсан. 2-рт ийн түшмэлийг цаазлалгүй цөлөж байсан юм. Эсэн мэнд үлдээж, удирдах албан тушаалаа ахин хаших боломж олгож байв.

Дээгүүр албан тушаалтай түшмэл гэнэт алга болж, ном, баримт бичгүүдээс нэрий нь баллан арилгах тохиолдол БНАСАУ-ын түүхэнд олонтаа гарсан юм. Гэвч хэдэн жил өнгөрсний дараа алга болсон түшмэл улс төрийн дээд давхрагад ахин бий болж байсан. Солонгосын Ардын армийн жанжин штабын дарга асан Чхве Гваны хувь заяаг үүнтэй холбогдуулан дурдаж болно. 1968 онд Чхве Гван алга болоод арван жилийн дараа дунд зиндааны түшмэл болж, хожим армид буцаж, Солонгосын ардын армийн маршал цол хүртэж, Жанжин штабын дарга ахин болсон билээ.

Энэ нь 60-д онд дээгүүр албан тушаалтай олонхи түшмэл урьд партизан буюу Манжуурт японы эсрэг тэмцэлд Ким Ир Сений дайчин нөхөр байсантай холбоотой байж магадгүй. Ким Ир Сен дайчин нөхөдөө устгах ёс суртахууны хориотой байсан шиг байна. Партизаныг цөлөж эсвэл шоронд хориж байсан. Онцгой тохиолдолд л цаазлаж байв. Хожим энэ уламжлал томоохон бүх түшмэлийг хамрав.

Гэсэн ч энэ дүрмээс гадуур хэрэг явдал удаа дараа болсон юм. Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны хөдөө аж ахуйг хариуцсан нарийн бичгийн дарга Со Кван Хиг 1997 онд, СХН-ын ТХ-ны санхүүгийн хэлтсийн эрхлэгч Пак Нам Гик 2010 онд тус тус буудан хөнөөснийг үүнтэй холбогдуулан дурдая. Гэвч Ким Ир Сен, Ким Чен Ир нар засгийн эрхэнд байсан үед дээгүүр албан тушаалтай түшмэл хунд байдалд орсон ч цөхрөнгөө барахгүй байв. Адгийн муу тохиолдолд түүнийг огцоруулж, хэдэн долоо хоног, сарын турш өөрийгөө басамжлан шүүмжлэхийг шаардаж, дараа нь цөлөж, хөдөө буюу нуурсний уурхайд ажиллуулж байв. Мэдээжээр сайд буюу ТХ-ны нарийн бичгийн дарга нарт ийн төлөв таалагдахгүй байсан. Эрх мэдлээ алдах явдал хэнд таалагдах вэ? Гэвч таагүй төлөв сайд буюу генералыг эсэргүүцэж, хилийн чанадад оргож эсвэл хуйвалдаан зохион байгуулахад хүргэхгүй байсан юм. Захирагдах нь зан үйлийн оновчтой чиг шугам болсон. Эсэргүүцэлгүй өөрийгөө гэмшиж, цөллөгөөнд сайн ажиллах амлалт өгөх нь дээр байсан билээ. Тэгсэн цагт өршөөх боломж бий болох байсан.

Ийн зөөлөн хандлага улс орны дотоод улс төрийн тогтвортой байдлыг хангахад багагүй хувь нэмэр оруулж байсан нь сонин шуу. Эрх мэдэлтэй байсан ч ойрын үед өөрийг нь цаазлахыг хүлээж байгаа түшмэлээс өөр илүү аюултай этгээд улс төрийн хүрээнд үгүй.

Харин шинэ удирдагч дүрмийг өөрчилж байгаа нь тод зүйл. Төр засгийн дээгүүр албан тушаалтай түшмэд ба цэргийн удирдагчдыг буудан хөнөөсэн тухай цуу яриа 2012 оны эхээр Пхеньянд тархаж эхлэв. Эдүгээ Чан Сон Тхэкыг баривчилж цаазаар аваачсаны дараа эдгээр цуу яриа унэн байсан шиг санагдана.

Засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь Ким Чен Уны зорилгын нэг байж магадгүй. Гэвч үнэн хэрэг дээр түүний айлган сурдуулэх арга хэмжээнүүд сөрөг үр дүнтэй болж мэднэ. Одоогоос сайд нар ба генералууд эрх мэдлээ алдах нь үхлийн аюултайг ойлгох бололтой. Ийн нөхцөл байдал саяхан болтол ухаанд багтамгүй гэмээр байсан ажиллагаанд тухайлбал засгийн газрын эсрэг хуйвалдааныг зохион байгуулахад хүргэж мэднэ.