Чан Сон Тхэкийг баривчилсан нь умард солонгосын сүүлийн жилүүдийн түүхийн эмгэнэлт үеийн нэг. Солонгосоос хилийн чанадад олон хүн бидний нүдэн дээр болж буй улс төрийн эмгэнэлт явдалтай тохирох жишээ олох гээд чадахгуй байна.

Орос улсад 1953 онд Лаврентий Берияг баривчилсантай жиших яриа олонтоо сонсогдож байна. Сталины амьдралын сүүлийн жилүүдэд Берия түүний баруун гар байсан юм. Берияг түүний зохиомлоор голдуу хийсэн гэмт хэргийн асуудлуудыг хэлэлцэж байсан УТТ-ны хуралдаан дээрээс баривчилсан. Улмаар түүнийг шүүн, цаазалсан. Хар багаасаа бүхнээс хүчтэй сталины дэглэмийн үеийн хэргүүдийн тухай сонсч өссөн оросын иргэдийн хувьд Пхеньяны энэхүү эмгэнэлт явдал тодорхой харьцуулалт төрүүлсэн нь ойлгомжтой.

Үнэхээр Чан Сон Тхэкийн баривчилгаа нь Бериягийн арга тай адилхан бөгөөд Чан Сон Тхэкт тулгасан ялын төлөвлөгөө бүхэлдээ эрт цагт Лаврентий Берияд тулгасан гэм буруутай адил утга учиргүй зүйл юм.

Гэхдээ Орос улсаас хилийн чанадад олон зүйрлэлийг ярьж байна. Умард солонгост эхэлсэн төрийн аппаратын цэвэрлэгээг 1966-1976 онуудад Хятадад гарсан “соёлын хувьсгалтай” харьцууалх нь олонтоо байдаг. Үнэхээр тэр үед Хятадын өмнөх үеийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь огцруулж байсан. Умард солонгост, ялгаатай нь, хуучин үеийн түшмэдүүдийг залуу үеийнхнүүдээр солиход оршиж байна.

Тэгсэн хэдий ч, энэхүү хоёр жишээ хоёулаа хуурамч юм. Чан Сон Тхэк бол Берия биш, Ким Чен Ун бол хятадын хувьсгалын их удирдагч яавч биш юм.

“Соёлын хувьсгал” нь хятадын залуучуудын олонхийг хамарсан хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөнийг дээрээс хянаж байсан бөгөөд хөдөлгөөнийг дээдсийн эрх баригчид өөрсдийн ашиг сонирхолд идэвхтэй ашиглаж байжээ. Гэхдээ чухамдаа сая сая хятадын иргэдийн сонирхолыг мөн илэрхийлж байв. Иймээс тэдгээрийн итгэл найдвар ихээхэн гэнэн байсан бөгөөд зорилтоо амьдралд хэрэгжүүлэх оролдлогууд нь сүйрэлд хүргэж болохоор байсан. Тэгсэн хэдий ч, “соелын хувьсгал” улаан хамгаалагчидгүйгээр боломжгүй байжээ. Тэд “зөв” социализмын тухай мөрөөдөж, материаллаг баялагийг үзэн ядаж, хамт олны нийгэмлэгт итгэж байсан.

Саяхан хувьсгалын хөлд үрэгдсэн,хувьсгалын үр дүнд хараахан гутраагүй залуучуудад ялангуяа, хотын хүн амд улаан хамгаалагчид шаардлагатай байлаа. “Нүсэр үсрэлтийн” сүйрлийн үр дагавруудыг үл тоомсорлон тэд намын дээд удирдлагадаа урьдын адил гүн бат итгэл хүлээлгэн, социализмын бүтээн байгуулалтын ялалтанд итгэж байсан юм. Улаан хамгаалагчдын аймшигт идеализм нь “соелын хувьсгалыг” зарчмын хувьд боломжтой болгожээ.

Умард солонгост иймэрхүү хөдөлгөөний суурь болох тийм үндэс давхарга үгүй юм. Дөч орчим жилийн өмнө “соёлын хувьсгал “ нь Умард солонгост болзошгүй байсан, гэсэн ч энэ цаг үе нь аль эрт өнгөрсөн. Орчин үеийн умардын залуучуудын хүчийг идеализмын уриа лозунгууд болон ирээдүйн төлөө цогтой тэмцлээр нэгтгэх боломжгүй. Тэд иймэрхүү уриа лозунгуудад ерөөс итгэдэггүй юм. “Үзэл суртлын идэвхтэй ажлын” хэдэн арван жилүүд Умард солонгосын залуу иргэд тус улсын түүхэн дэхь хамгийн завхарсан үеийн төлөөлөл болгож буй юм. Тэд хувиа бодсон, бэртэгчин шинжтэй. Шаардлагатай үед тэд энэ чанараа албан ёсны үгээр гайхамшигтай илэрхийлдэг боловч солонгосын социализмын зорилтын биелэлтэд хэзээ ч итгэдэггүй билээ.

Хэрэв залуучуудад дээрээс команд өгвөл, тэд тэр даруй л намын хороо болон бусад хүнд суртлын үүрүүдийг сүйтгэхээр ханцуй шамлан орно. Иймд нөгөө л нэг 60 -аад оны хятадын улаан хамгаалагчдын адил хоолойгоо сөөтөл орилолдох болно.

Гэхдээ Ким Чен Уны тойрон хүрээлэгчид их удирдагч Маогоос эрс ялгаатай. Ким Чен Ун умард солонгосын дээдсийн гурав дахь үеийнхэн болон манчжурын дайны партизануудын ач зээ, Солонгосын дайны баатруудаар хүрээлүүлжээ. Энэ бол умард солонгосын дээдсийн хүрээ. Тэд төрсөн цагаасаа эрх дарх, эд баялагтай тансаг амьдаралд дассан улс. Мэдээж хэрэг, тэд өөрсдийн эцэг өвгөдийг засгийн эрхээс зайлуулахыг хүснэ. Гэтэл тэд үүнийг ядуу дорой босогчдын гараар хийлгэхийг хүсч байгаа гэж үү?

Иймд хэрэв Умард солонгост их өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж байгаа бол тэдгээр нь хятадын “соелын хувьсгал “, ЗСБНХУ -ын хрущевын шинэчлэлээс огт өөр болох нь ойгомжтой.