Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин парламент дээр тавьсан илгээлтдээ аюулгүй болгох түргэн цохилт өгөх сэдвийг хөндсөн. Түүний яриагаар, үүнийг Москва холбогдох төлөвлөгөөг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үүнээс үүдээд Орос улс дээр цэргийн ноёрхол тогтоох гэсэн хийсвэр эрмэлзэл хэнд ч төрөх ёсгүй юм.

Энд америкийн Prompt Global Strike /PGS/ концепцын тухай яригдаж байгаа бөгөөд үүнийг “даяаршлын түргэн цохилт” хэмээн орчуулж болно. Үүний гол санаа дэлхийн аль ч өнцөг буланд цөмийн бус цохилтыг шийдвэр гаргаснаас хойш 60 минутын дараа өгөх боломжтойд оршиж буй юм.

PGS төлөвлөгөө нь зуршил болсон цөмийн сүйрлээс өөр юм. Ирээдйүн дайн өөр хэмжүүрээр хэмжигдэх болно.

“Сонгодог” тив хоорондын баллистик пуужин нь нилээд хэдэн дутагдалтай талтай. Юуны өмнө үүнийг тавьсных нь тэр даруйд илрүүлэх боломжтой. Өөр нэг зүйл бол далавчит пуужингууд. Энэ зэвсгийн хүчтэй талуудын нэгд хөөрөх үедээ нууцлаг байхаас гадна нарийн тусгалтай. Далавчит пуужингуудын сул талууд гэвэл, тэдгээрийн хурд бага бөгөөд янз бүрийн байг онохдоо цаг их алдадаг. Одоо америкчууд ээнхүү алдаануудаа засахыг оролдож байна гэж /“Национальная оборона”/ “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко ийн ярьж байна.

«Америкийн шинэ төрлийн далавчит пуужингууд нь өндөр боломжуудтай. Нэгдүгээрт, тэд нислэгийн явцад дахин программчлагдах боломжтой. Хоёрдугаар чухал онцлог гэвэл, бүх байнуудад нэгэн зэрэг цохилт өгөхөөр программчлагдсан байж болзошгүй юм. Пуужингуудыг шумбагч болон хөлөг онгоцнууд, нисэх хүчний стратегийн онгоцнуудаас тавих боломжтой. 500-600 далавчит онгоц хөөргөх хүчтэй цохилтын үед тэдгээрийн бүгдийг нь устгана гэдэг техникийн хувьд боломжгүй юм. Түүнээс гадна ПДХ системүүдийг устгахын тулд гавшгай нисэгчгүй онгоцнуудыг ашиглана. Энэ бол даяаршлын нэг хоромын цохилтын концепц юм.

Пентагоны бүтээж буй PGS концепц нь Орос, АНУ-ын харилцааны шинэ бухимдуулагч болоод буй юм. Талуудад итгэлцлийн нэмэлт арга хэмжээнүүд шаардагдаж байна. Эс тэгвээс дэлхийн тэнцвэр алдагдах болно гэж Игорь Коротченко ярьж байна.

Өмнөх үед хүчний тэнцэл нь ихэнхдээ Орос, АНУ-ын дайны эрсдлүүдийн тэнцэл дээр суурилагдаж байсан бөгөөд хоёр улсын зэвсэгт хоёуланд нь цөмийн зэвсэг байсан. Даяаршлийн дэлхийн дайн гарах магадлал чухамдаа арилсан. Гэхдээ АНУ-ын сүүлийн арван жилүүдэд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд /тухайлбал, ПДХ системийн хөтөлбөр/ болон АНУ-ын ердийн зэвсэгт хүчнүүдэд түргэн цохилт өгөх хөтөлбөрийн идэвхтэй хэрэгжилт энэ бүгд нь стратегийн тогтвортой байдлыг сарниулж байна.

Мэдээж хэрэг америкийн шинэ төлөвлөгөө нь тус улсын ашиг сонирхолыг хөндөж байна хэмээн үзэх бүх улс орнуудыг нэгдсэн хариу эрэлхийлэхэд хүргэх нь дамжиггүй. Гэтэл эцэст нь, дэлхийн нөөцийн хэмжээ хөгжилд бус, харин хэнд ч хэрэггүй дайнд бэлтгэхэд зарцуулагдах нь байна.

Хачирхалтай нь, өнгөрсөн зууны 90-ээд онд дууссан хүйтэн дайны эргэлзээгүй “нэмэхүүдийг” шинэ дайны төлөвлөлтөнд онолын хувьд ч авч үзэхгүй байна. Шинээр, шинэ технологийн түвшинд эхлэх хэрэг байна уу, үгүй юу гэдэг бол том асуулт юм.