Хятадын засгийн газар сар шинийн хуанлийн дагуу Шинэ жилийн өмнөх өдрийг ажлын болгожээ. Хэдийгээр интернет санал асуулгын үндсэн дээр амралтын өдрийн хуваарь зохиогдсон боловч энэ нь хятадуудыг аймшигтай зэвүүцэлд хургэжээ.

Хууль ёсоор хятадууд завсарлагагүйгээр зугаалж болох амралтын өдрийн тоо 7 хоногоос хэтрэх ёсгүй юм. Хичнээн ч хамаагүй ажиллаж болох боловч иймээс сайн гээч амрахын өмнө улс орон чармайн зүтгэх хэрэгтэй болдог. Шинэ жил болон 10-р сарын «алтан долоо хоног» мэт 7 хоногийн баярын өмнө, мөн БНХАУ байгуулагдсаны өдрийг тэмдэглэх зэрэгт ажлын 7 долоо хоног дадал болсон 5 хоногийн оронд 7 эсвэл 8 өдөр дараалж уртасдаг юм.

Засгийн газар энэ онд интернетэд амралтын өдрийн хуваарийн 3 хувилбарыг жилийн өмнөөс санал асуулга явуулахаар тавьжээ. Ард түмэн өвөл болон намар үлдсэн 7 хоногийг илүү зохистой хувилбар хэмээн тооцсон байна. Гэсэн ч түүнд нэг нэлээд сул тал байгаа нь Хятадын билгийн тооллын Шинэ жилийн өмнөх өдөр яг 2014 оны 1-р сарын 30-ны ажлын өдөр болжээ. Хятадад Шинэ жилийн өмнөх өдер оросуудын хувьд 12-р сарын 31-ний үдэш, европчуудын хувьд Христосын мэндэлсэн өдрийн өмнөх шөнөтэй дүйцэхүйц ач холбогдолтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хятадын шинэ жил буюу өөрөөр Хаврын хэмээн нэрлэгддэг баярын өмнөх өдөр бол баяр ёслолын оройн зоогт бүх гэр бүлээрээ цуглардаг уламжлалт цаг юм. Иймээс гагцхуу энэ өдөр сая сая явуулын ажилчид, гэрээсээ хол амьдардаг оюутнууд орой гэртээ амжиж очин уламжлалт гэрийн баншаа амсахын тулд өглөө эрт төрөлх хязгаар луугаа зоридог билээ. Хятадуудад төрөл саднаараа айлчлах өөр боломж маш цөөн, учир нь Хятадад өдийг хүртэл жил тутмын цалинтай амралтын систем байхгүй юм.

Sina.com сайт дээрх санал асуулгын дүнгээр оролцогчдын 90% нь Шинэ жилийн өмнөх өдрийг амралтын өдрийн тооноос хассанд онц таагүй хандсан байна. Даляны оршин суугч нэгэн тайлбарт өөрсдийн хүчээр банш чимхэх хугацаа байхгүй учир хөлдөөсөн банш худалдаж авах нь шинэ жилийн ширээний шилдэг хоол болно гэж ёстойгоор тайлбарлажээ. «Хаврын баярын өмнөх өдөр гэр бүлийн эв нэгдлийн өдөр юм. Харин одоо төр засаг гэрээсээ хол амьдарч байгаа хүн жилийн хамгийн чухал үдшийн зоогийг замдаа өнгөрүүлэхийг хүсэж байна» гэж бас нэг хүн таагүй байгаа санаагаа Цзянсу мужаас бичсэн байна. «Төр засаг байнга хятадын уламжлалт соёлыг урагшлуулан, ард түмнийг уламжлалаа баримталж явахыг уриалдаг боловч тэдний хийж байгаа нь үйл хэрэгтэйгээ тэрсэлддэг юм. Эсвэл улс төрчид хятадуудын хувьд тийм чухал баяраар буцаж очих газаргүй өнчин хүмүүс байдаг юм уу? гэж таагүй байгаа олны дуу хоолойд «Сина Вэйбо» микроблогийн сайтын хэрэглэгч дагалдан дурджээ.

Түүгээр ч зогсохгүй Интернет-нийгэмлэгээс хэн нэг нь 1-р сарын 30-нд БНХАУ-ын Улсын Зөвлөлийн Төв удирдлагын өмнө жижуур хийж тийм ойлгомжгүй шийдвэрийг боловсруулсанд хариуцлагатай тэдний ажилтнуудын хичнээн нь гэр лүүгээ явахыг харахыг санал болгосон байна.

Гэвч засгийн газрын захиалгаар амралтын өдрийн сэдвээр олон түмний санаа бодлыг судалсан Бээжингийн их сургуулийн профессор Цинхуа Цай Цзимин эх орон нэгтнүүдээ айж сандрахгүй байхыг уриалжээ. Тэр болон түүний хамтран судалсан ажил нэгтнүүдийн мэдээгээр ихэнх компани, улсын албан байгууллагууд ажилтнууддаа ирэх оны 1-р сарын 30-ныг амралтын өдөр болгохоор төлөвлөж байсан байна. Тэр тусмаа Хаврын баярын өмнөх өдөр 2008 онд л зөвхөн амралтын өдөр байсан бөгөөд үүнээс өмнө үндэстэн түүнийг ажил дээрээ тэмдэглэдэг байжээ. Хятадууд сайн юманд хурдан дасаж, энэ тухайгаа мартсан бололтой.