2 жилийн өмнө Багдадад АНУ-ын зэвсэгт хүчний тугийг буулгасан нь Иракаас америкийн армийг гаргаж эхлэж байгааг харуулахыг уриалсан бэлэгдлийн дохио байсан юм. Байдлаас харахад америкийн армийн үндсэн хэсгийг ирэх жил Афганистанаас гаргах бололтой .

Вашингтон улс терийн төлөвлөгөөндөө ч өөрийн анхаарлыг Ойрхи болон Дундад Дорнодод сулруулж байгаа нь сүүлийн үед онцгой мэдэгдэхүйц болсон гэж зарим нэг нь үзэцгээж байна.

Тийм хандлага байгаа боловч түүний цар хүрээг хэтрүүлэн дүгнэх хэрэггүй гэж тоймч Евгений Ермолаев үзээд:

"АНУ Ойрх болон Дундад Дорнодоос явдаггүй юм гэхэд энэ бүсэд тавих анхаарлаа сулруулах талаар яригдаж байгаа нь үндэстэй юм. Энэ нь зөвхөн Ирак, Афганистанаас америкийн армийн үндсэн хэсгийг гаргаад зогсохгүй Сирид зөрчлийг хөөрөгдөхөөс татгалзаж, мөн Ирантай илүү энх тайван ч өнгөөр яриа хэлэлцээр явуулах болно.

Вашингтон Каирт болсон явдалд тааламжгүй байгаа нь мэдээж боловч египетийн шинэ удирдлагад хандаж улс төрийн огцом хөдөлгөөн хийхээс түдгэлзэж байна. Дэлхий ертөнц Америкийг тун саяхан байснаас илүү тайван, энх тайванчаар дахин нээж илрүүлж байна гэж хэлж болох юм. Барак Обама өөрийн дэлхийн Нобелийн шагналаа хэдэн жилээр хожимдсон ч цагаадахаар шийдсэн гэлтэй. Шалтгаан нь юунд оршино вэ?"

Нэлээд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, америкийн санхүүгийн хүндрэл хаашаа ч алга болоогүй. Иймээс өндөр үнэтэй зэвсэглэлийн үйл ажиллагаа АНУ-ын төсөвт шаардлагагүй юм. Өөр нэг чухал агшин бол: Обама саяхан улс орны ойрх дорнодын нефтийн хамаарал багасч байгааг магадлан тогтоосон билээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр сүүлийн 5 жил АНУ нефтийн импортоо 30%, харин хийгээ 15%-иар багасгажээ. Энэ нь Персийн булангийн бүс нутаг Америкийн хувьд урьдын адил тийм ч их чухал биш гэсэн үг гэж тэмдэглэлээ.

Гэтэл АНУ асар их хүч, хөрөнгөө эдгээр бүсүүдийг хянахад зориулж зарцуулж байсан тэр жилүүдэд дорнодын нөгөө Азийн хязгаарт хүчний өөрчлөн бүлэглэх явц аажмаар явагдаж байжээ. Аль өнгөрсөн жил АНУ-ын цэргийн стратегийн илбэ шид АНДБН-т шилжинэ хэмээн зарласан нь тохиолдлын биш бололтой. 2020 он гэхэд АНУ энд дайралтын авиа зөөвөрлөгч бүлэглэлүүдээ оролцуулаад өөрийн байлдааны хөлөг онгоцуудын 60 хүртэлх хувийг төвлөрүүлэх бололтой.

АНУ Ойрхи болон Дундад Дорнодоос бүр мөсөн гарна гэж тооцох хэрэггүй юм. Тэд зөвхөн үлдээд ч зогсохгүй, өөрийн «захирагчийн» үүргээ хадгалахыг эрмэлзэх болно. Гэвч одоо тэднийг «индиануудын асуудал бол тэдний өөрсдийнх нь асуудал, харин захирагчийнх биш» гэдэгтэй илүү адил тийм захирагчаар тооцох хэрэгтэй.

Харин шинжээч Виктор Надеин-Раевский өөр үзэл бодолтой байгаагаа ийнхүү илэрхийлж байна: "АНУ-ын хувьд бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцох нь байнгын дадсан явдал билээ. Сүүлийн хэдэн арван жил тийм хөндлөнгийн оролцооны гол объект нь «Том Ойрхи Дорнод» байсан юм. Одоо байдал өөрчлөгдөж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа нь зөвхөн эхлээд харахад тийм байгаа хэрэг".

Тэгвэл үнэн чанартаа АНУ-аас юуг хүлээх болж байна вэ? Тэд бүс нутгаа алдахыг хүсэхгүй байгаа нь мэдээж хэрэг. Америкийн компаниуд тэнд маш их хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд өөрийн байр суурийг хэнд ч тавьж өгөхийг хүсэхгүй байгаа юм. Тиймээс АНУ-ын бүс нутгийн хэрэгт оролцох явдал үргэлжлэх боловч урьдын адил тийм ч нээлттэй байхгүй байх нь лавтай.

Өрнөдийн орнууд бүс нутагт ямар ч аргыг хэрэглэсэн байлаа тэдний бүх арга замууд эцсийн дунд дотоодын эсэргүүцлийг дэврээх ганц аргад үндэслэгдсэн болох нь сонирхолтой. Бүс нутгийн оршин суугчид бие биедээ хэдий чинээ муу хандана гадны хүчнийхэнд тэднийг хянахад төдий чинээ хялбар юм. Иймээс бүс нутагт тайван амьдралыг хүлээх нь ямар ч тохиолдолд хэрэггүй болно.