Төв болон Өмнөд Азид нэгдмэл энергийн систем байгуулах төсөлд бас нэгэн хөрөнгө оруулагч бий боллоо. АНУ CASA-1000-д 15 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Харин Орос улс хагас миллиард доллар гаргахад бэлэн байна.

Анх CASA-1000 төслийн тухай 2007 онд ярьж эхэлжээ. Агуулга нь Афганистан, Пакистаны хөгжилд тус болоход оршино. Энэ 2 улсууд цахилгаан энергийн маш бага нөөцтэй бөгөөд ихээхэн хэмжээний хүчин чадалтай хуучин ЗХУ-ын Дундад Азийн орнуудад боловсруулдаг цахилгааны зарим хэсгийг дамжуулан илгээхээр төлөвлөж байгаа юм.

Төслийн давуу талуудын тухай эрчим хүч санхүүгийн Хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев бодлоо ийнхүү хуваалцсан юм:

«Тийм нэгдэл нь ирээдүйд бага хэмжээгээр ашиглагдах боломжтой хүчин чадал бага шаардах боломжийг олгох болно, учир нь янз бүрийн санамсаргүй тохиолдолд нөөцийг бий болгохын тулд цахилгаан станцуудыг барих нь багасах юм. Төсөл цахилгаан эрчим хүчний зардлыг өөдрөг болгох нь мэдээж хэрэг, харин эдгээр улсуудын хэрэглэгчид найдвартай хангамжийг авах болно» гэлээ.

CASA-1000 нь нийт уртаараа 1000 км-ээс илүү үргэлжилсэн өндөр хүчдэлийн  цахилгаан дамжуулах шугамыг тавихыг зорьж байгаа юм. Тажикстан, Киргиз улсууд илүүдлээсээ 15 жилийн турш зуны үед хуваалцах болно.

Төслийн техник-эдийн засгийн үндэслэл бэлэн бөгөөд одоо хөрөнгө оруулагчдын хүрээг тодорхойлж байна. Төслийг санхүүжүүлэхээр хамгийн эхэнд Дэлхийн банк, Исламын хөгжлийн банк хоёр саналаа илэрхийлжээ. Улмаар тэдэнд Орос улс нэгдэж хагас миллиард доллар гаргахад бэлэн байгаа юм.

Улс орнуудад энэ төслийн талаар онцгой сонирхол байгаа юм гэж «Инвесткафе» мэдээлэл-судалгааны агентлагийн судлаач Екатерина Шишко тайлбарлаад:

«Таджикстаны нутаг дэвсгэр дээр Сангтудинскийн УЦС-1 оршдог бөгөөд энэ станцийн 80% нь оросын ФСК-ЕС болон Интер-РАО компаниудад харьяалагддаг. Афганистан, Пакистан бол Орос орны хувьд стратегийн чухал орнууд юм. Ирээдүйд Энэтхэг луу гарах гарц бөгөөд тэнд сонирхолтой эрчим хүчний төсөл Оросод бас бий» гэжээ.

CASA-1000 төсөлд бэлтгэх явдал зүгээр явагдаж байна гэж хэлж болохгүй. Киргизийн тал эргэлзэж байгаа нь хангалттай бөгөөд гадаадад худалдах битгий хэл өөрсдөд нь цахилгаан эрчим хүч хүрэлцэхгүй байж мэднэ гэж мэдэгдсэн байна.

Төслийн эсрэг санаагаа Узбекистан илэрхийлжээ. Ташкентын үнэлж байгаагаар CASA-1000 хэдийнээс оршин байгаа бүс нутгийн эрчим хүчний системийн тэнцвэрийг алдагдуулж, үүний дүнд осол гарч болзошгүй юм.

Бас нэг ноцтой асуудал шийдвэрлэгдээгүй үлдэж байгааг эрчим хүч санхүүгийн Хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев дурдаад:

«Хамгийн гол асуудлуудын нэг нь барилгыг ашиглалтад өгөх болон аюулгүй ажиллагааны хангамж юм. Гэхдээ энэ нь шууд утгаараа юм. Учир нь Афганистан, Тажикстан, Пакистанд байдал тийм ч тайван биш байгаа нь төслийг хэрэгжүүлэх зам дахь ноцтой аюул занал, өдөөн хатгалагын нэг юм» гэжээ.

Гэсэн ч төсөлд оролцогчид Төв болон Өмнөд Азид нэгдмэл эрчим хүчний зах зээл бий болно гэдэгт найдаж байгаа юм.Төслийн давуу тал сулаасаа илүү байгаа нь илт бөгөөд Афганистан, Пакистан, Тажикистанд өндөр хүчдэлийн цахилгаан үүсгэвэрийн станц барих тендерийг аль хэдийн зарлажээ.

CASA-1000 төслийг ирэх жилийн дундуур хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Харин 2017 онд ашиглалтад оруулах юм.