Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АСЕАН-ны орнуудын тэргүүнүүд Токиод болсон дээд хэмжээний уулзалт дээр агаарын хил хязгаарын эрх чөлөө, иргэний нислэгийн аюулгүй ажиллагааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тогтоол батаалжээ.

ДХУ-д оролцогчид «нислэгийн эрх чөлөөт зарчим дээр үндэслэсэн олон улсын авиа нислэгийг хязгаарлах оролдлогууд, бүс нутагт статус-квог өөрчлөх гэсэн нэг талын үйлдэлд» санаа зовниж байгааг Абэ онцлосон байна.

Япон болон АСЕАН-ны орнуудын тэргүүнүүд мөн аюулгүй ажиллагааг хангах болон эдийн засгийн салбарт бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцжээ. Үүнээс гадна ДХУ-ын дүнгээр «тэнгис дэх бүх зөрчилт байдлыг энхийн яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх» шаардлагатайг онцлон тэмдэглэцгээжээ.