Киевийн төвд Украйны өмнө мужууд болон зүүн бүсүүдээс төр баригч Намын талынхан хэдэн мянгаараа цугларч, тэд гартаа украйны далбаа, мөн «Донбасс», «Одесса», «Севастополь», «Херсон» гэсэн хаягтай плакатуудыг барьжээ.

«Бид ийшээ ерөнхийлөгчийг дэмжихээр ирсэн» гэж ИТАР-ТАСС-ын сурвалжлагчийн ярилцлагад үйл ажиллагаанд оролцогчдын нэг онцолсон байна. «Украйнд амар тайван байдал, ажиллагаатай эдийн засаг хэрэгтэй. Биднийг сонсохыг хүсэж байна» гэж өөр нэг жагсагч нэмж хэлжээ.

Өнөөдөр Киевт «Бидний бүх нийтийн Эх орон Украиныг хайрлан хамгаалъя» гэсэн уриан дор бүс нутгийнхны жагсаал цуглаан болох юм. Өнөөдрийн үйл ажиллагаа бүтэн сайнд ч үргэлжлэх бөгөөд цаашид зохион байгуулагчдын мэдэгдлээр хугацаагүй байх болно. Жагсаал цуглаанд оролцогчид Марийнскийн цэцэрлэгт хүрээлэнд аль хэдийн байрлуулж эхэлсэн асаруудад байрлах болно.