БНАСАУ-д чансаагаараа хоёрт орж байсан удирдагч Ким Чен Уны авга Чан Сон Тхэкыг улсын эрх ашгаас урван тэрслэсэн ялаар яллаж, цаазаар аваачив.Ражин-Сонбон худалдаа-эдийн засгийн бүст газар талбайг 50 жилийн хугацаагаар нэгэн гадаад улсад худалдсан нь түүний «аймшигт гэмт хэрэгүүдийн» нэг билээ.

Хятадад эсвэл Орост худалдсан байх гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. БНАСАУ-ын зүүн-хойд хэсэгт орших бүс хятадын Зилинь муж болон оросын Приморский хязгаартай хил залгаж байна. БНАСАУ-ын гол холбоотон, худалдаа-эдийн засгийн гол түнш-БНХАУ тэнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн оны зун Чан Сон Тхэк эдгээр бүсийг хамт хөгжүүлэх асуудлыг Хятадтай хэлэлцсэн билээ. Тухайлбал Ражин-Сонбон ба Хятадтай хил залгаа Амноккан голын арлууд дахь бүсийн тухай өгүүлж байна.Энэ долоо хоногийн эхээр Ким Чен Уны авгыг бүх албан тушаалаас нь огцоруулсан тухай мэдээлсний дараагаар тэр эдгээр бүсийн хөгжлийг аль болохоор саатуулж байсан гэсэн хувилбар тархав.

Хятадын хүчин зүйл умард солонгосын улс төрчийн эмгэнэлт хувь заяанд нөлөөсэн байх гэсэн хувилбарыг шинжээч Константин Асмолов тайлбарлан хэлэхдээ:

«Маш олон эсрэг тэсрэг хувилбар байгаа. Хятадын эх сурвалжууд Чан Сон Тхэкыг огцоруулсанд янз янзаар хандлаа. Чан хятадын төлөөний чиг бодлого баримталсан гэж нэгэн эх сурвалж үзэж байхад нөгөө нь Чан Хятадтай хийсэн худалдааг дангаар хариуцаж, амины ашиг олсон гэж байна.

Хятадын талаас л Чаныг огцоруулахыг санаачилсан гэж зарим этгээд үзсэн юм. Чан Хятадтай хийх худалдааг хянан шалгаж байсан болохоор хятадын ойрын алхамууд ямар болохыг үзье. Гомдсон эсэхийг хятадын үйл ажиллагаа тусган харуулна» гэв.

Хятадаас Чан Сон Тхэкыг огцоруулахад Ким Чен Уныг тухирсан нь эргэлзээтэй гэж Сеул дэх Кунмин их сургуулийн профессор дорно дахиныг судлагч Андрей Ланьков үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Энэ нь худал байх. Чан Сон Тхэкэд тулгасан зэмлэл хятадын эсрэг чиглэгдсэн нь тод зүйл. Гэмт хэргийн ажиллагааны нь тухайд гэвэл тэр үнэт нөөцийг гадаад гүрэн улсад худалджээ. Хятадад л худалдаж мэдэх байсан. Учир нь Чан Сон Тхэк гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хятадын чиглэлийг хариуцаж байсан юм.

Түүнээс гадна БНХАУ бол умард солонгосын нөөцийн бараг цорын ганц худалдан авагч билээ. Өнөө өглөө нийтэлсэн баримт бичиг хятадын эсрэг илүү хатуу зүйлийг агуулж байна. Эдийн засгийн тусгай бүст түрээслэх эрх гадаад улсад зөвшөөрсэн Чаны шийдвэрийг эрс шүүмжилжээ. Хятадууд 2 дахь зогсоолыг түрээсэлсэн билээ.

Хятадуутай маш идэвхтэй ажиллаж байсан учраас Чан Сон Тхэкыг огцоруулсан юм. Иймээс Хятад Чан Сон Тхэкыг огцруулахад тухирч эсвэл ийм шийдвэрийг сайшаасан гэх нь хачин санагдана. БНАСАУ-д илүү ашигтай болгохын тулд эдгээр хэлэлцээрийг хянан үзэх бололтой» гэв.

Байдал цаашид ийнхүү хөгжвэл Хятадад айлчлахыг Ким Чен Уныг урих төлөв улам бүрхэг болно. Тэрээр тийшээ явах гэж байна уу? Константин Асмолов саналаа илэрхийлэн хэлэхдээ:

«Хүрэлцэн очихыг хүсэх эсэх нь тодорхой биш байна. БНАСАУ-ын армийн жанжин штабын даргын саяхан Хятадад хийсэн айлчлалын үр дүнг мэдээлэхгүй байна. Ким Чен Унтай хэлэлцмээр олон асуудал хятадын талд бий.

Ким Чен Ун Хятадад айлчлаагүй нь бас чухал зүйл юм. Хоёр жил өнгөрсэн ч тэрээр хаашаа ч яваагүй. Үүнийг янз янзаар тайлбарлаж болно. «Үнээ ихэсгэхээр» явахгүй байна. Улс орноосоо гарч явахаас эмээж байна» гэх мэт тайлбар байгаа» гэлээ.

Ким Чен Ун «хуучин штабууд» руу галлаж байна гэж нэгэн этгээд авгаа цаазаар аваачсан хэрэг явдлыг тайлбарлажээ. Тэрээр эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд ахмад үеийнхний үр нөлөөгөөс ангижирч байна.

БНАСАУ-д гэсгээн цээрүүлэх ажиллагаа гарцаагүй явуулна гэсэн дүгнэлт хийжээ. Ийм ажиллагаа явуулж болзошгүй. Гэсэн ч үзэл суртал үүнд нөлөөлөхгүй байх гэж Константин Асмолов хэлээд:

«Ким Чен Ун зэрэгцээ орших эдийн засгийг ил болгохыг хичээж байна. Эдийн засгийн хүрээнд авилгал гаарсан юм. Залуу удирдагч захиргаадах туршлага багатай. Олноор нь буудан хөнөөх ажиллагаа улс орныг аврана гэж Ким Чен Ун шийдэмгий хувь хүний хувьд үзэж байгаа бололтой.

Чанд өгсэн цохилт бол үзэл суртлын төдий биш авилга хахуульдах бүлгүүдийг байгуулах гэсэн оролдлогод цохилт өгсэн хэрэг. Одоогоос үүнийг намын эв нэгдлийг бусниулах, жолоодогчийг гомдоох гэсэн хэрэг хэмээн үзэж, буудан хөнөөх ажиллагаа явуулж мэднэ» гэв.

Япон, Өмнөд Солонгос улсууд БНАСАУ-д хоёрт орох хувь хүнийг цаазалсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. АНУ холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна. Тус улс нөхцөл байдлын хөгжлийг ажиглаж байна. Өдөөн хатгаж магадгүй. Умард Солонгосын улс төрийн дотоодын хэрэг явдал гадаад бодлогод нь нөлөөлж мэднэ гэж АНУ үзэж байна.