Дэлхий даяар Оросын элчин сайдын яамдад «олимпийн цонхнууд» ажлаа эхэлжээ. Энэ нь Сочийн өвлийн Олимпийн наадмын ирээдүйн зочид хандаж болох тусдаа цонх байх бөгөөд эхний ээлжинд хөгжөөн дэмжигчдийн визийн мэдэгдлийг авч үзэх баримт бичгийг боловсруулах онцгой систем юм.

«Олимпийн цонхны» систем Сочийн Олимпийн наадамд явах гэж буй хүмүүсийн ажлыг ихээхэн хөнгөвчлөхөд зориулагдсан байна. Олимпийин наадамд явах оросын виз хэрэгтэй гэдгийг баримт бичгээр зөвхөн батлах л хэрэгтэй гэж Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Юрий Материй гагцхүү «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид мэдэгджээ.

«Үзэгчид үнэхээр спортын арга хэмжээ, нээлтийн ажиллагаа болон Наадмын хаалтад оролцохоор зочлох гэж байгаагаа батлах ёстой. Үүний тулд тэд заасан спортын арга хэмжээг үзэх билет болон түүнийг худалдан авсан цахим баталгааг үзүүлэх ёстой юм.

Оросын консулын газрууд гадаадын жуулчдыг хүлээн авах баталгааг авч үзэхдээ аль нэг тодорхой зочид буудалд байрлах урьдчилсан холболтгүйгээр хүлээн авах юм» гэж Юрий Материй хэллээ.

Хөгжөөн дэмжигчдийн мэдэгдлийг маш шахуу хугацаанд бараг л 7 хоногийн дотор авч үзэх бөгөөд бусад талаар бүх юм ердийн юм гэж олимпийн хоккейн тэмцээн үзэхээр Сочи явахаар завдаж буй АНУ-ын иргэн Фейф Дуган ярьсан юм.

«Визэнд баримт бичгээ өгөхөд голдуу хүмүүсийг консулын газарт багахан ярилцлагад урьдаг билээ. Үүний тулд над хамгийн ойр орших Нью-Йоркийн консулын газар луу явах хэрэгтэй байлаа. Гэвч би эмнэлэгт хэвтсэн учир консулын газраас ярилцлагад орох өдрийг товлохоор над луу утасдах үед би тохиолдсон явдлаа ярьснаар энэ байдалд биечлэн ярилцалгүйгээр виз өгч болохыг хариулсан юм» гэлээ.

Олимпийн цонхны үйлчилгээг Олимпийн зочид төдийгүй, Паралимпийн Наадмын зочид ч ашиглаж болно. Спортын тэмцээнд оролцогчдод хөнгөвчилсөн дэглэмийг хэрэгжүүлж байгаа юм. Атлетч, тэдний дасгалжуулагч, шүүгч, командын гишүүдэд виза хэрэг болохгүй тэд Оросын нутаг дэвсгэр луу зөвхөн Олимпийн зөвшөөрлөө үзүүлээд орох болно.