Урьд БНАСАУ-д  нөлөөгөөрөө хоёрт орж байсан залуу удирдагч Ким Чен Уны авгыг цаазласан гэж өнөөдөр Умард Солонгос мэдэгдэв. Энэ нь хоёр жилийн өмнө Ким Чен Ир нас нөгчснөөс хойш БНАСАУ-ыг хүчтэй донсолгсон 2 дахь хэрэг явдал болжээ.

Умард Солонгосын ХМХ-үүд уламжлан мэдээлснээр төрийн байгуулалыг түлхэн унагаж, нам, улс оронд дээд засгийн эрхийг булаан эзлэхийг Чан Сон Тхэк оролдсон аж.

Түүнээс гадна  үндэсний нөөцийг үрэн таран болгосон ял ноогдуулжээ. Өчигдөр цэргийн шүүхийн тусгай хуралдааны дараа цаазаар аваачих шийдвэрийг ёсоор болгов.

БНАСАУ-д болж байгаа хэрэг явдал сэтгэлийг гүнээ түгшүүлж байна. Нөхцөл байдлын хөгжлийг анхааралтай ажиглаж байна гэж Өмнөд Соолонгос мэдэгдлээ.

Чан Сан Тхэкыг цаазласан хэрэг явдал «умард солонгосын дэглэм тун хэрцгий байгааг нотлосон бас нэг жишээ» хэмээн Вашингтон үзэж байна. Төрийн департамент БНАСАУ-ын байдлыг анхааралтай ажиглаж, азийн түншүүдтэйгээ зөвлөлдөж байна.