Хятадын эрх баригчид Оростой хил залгаа Суйфэньхэ хотод рублийг чөлөөтэй гүйлгээнд оруулахыг зөвшөөрчээ. БНХАУ-ын Төрийн зөвлөл холбогдох зөвшөөрлийг өгчээ. Ингээд Суйфэнхэ хот нь хятад улсын нутаг дэвсгэрт юаний адил гадаад валют чөлөөтэй эргэх анхны бүс боллоо.

”Виагра опт” /Виагра бөөнөөр/, “массаж Вовы“ /Вовагийн массаж/, “чай, секс-шоп”, “сумки -недорого” /Хямд цүнх / энэ бол тус хотын худалдааны дүр зураг. 90-ээд оны эхэн үеэс Суйфэньхэд дэлгүүрийн гаднах реклам болон зоогийн газруудын цэс бүгд орос хэл дээр байх болсон.

Зочид буудлын ажилтнууд оросоор ярьдаг.Бараг бүх зочид буудал юм уу, аль эсвэл худалдааны мухлаг бүрт “бид рублиэр худалдаа хийнэ” гэж бичсэн байдаг. Хилийн Суйфэнхэ хотыг олон хүн “орос-хятадын худалдааны “нийслэл хот“ гэж нэрлэдэг.

Үнэхээр энэ хот ОХУ болон Хятад улсын хоорондын эдийн засгийн харилцан ажиллагааны гол суваг юм. Худалдаа наймаа түргэн хөгжиж, жуулчдын урсгал нэмэгдэхийн хамт бэлэн рублийн хэмжээ болон ашиглалт нэмэгдэх болсон.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайшаан дэмжсэн энэхүү арга хэмжээ нь шинэлэг зүйл огт биш юм. Харин нэгэнт бий болсон бодит байдлыг ил тод хууль ёсны болгож буй юм. Шинээр нэвтрүүлээд буй зүйл нь Суйфэньхэ хотыг валютын юань-рублийн хосыг үлгэр жишээ худалдааны талбар болгоход таатай нөлөөлнө гэж Хятадын Ардын банкны Суйфэньхэ дэхь салбарын хариуцлагатны үгийг Синьхуа агентлаг иш татжээ.

Гэхдээ эрх баригчдыг Суйфэньхэд рублийг чөлөөтэй эргэлтэнд оруулахад дотоодын эдийн засгийн гүнзгий тулгамдсан асуудлууд нөлөөлсөн гэж Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Андрей Виноградов тэмдэглээд:

«Хятадууд рублийг чөлөөтэй эргэлтэнд оруулахыг зөвшөөрсөн, яагаад гэвэл, тэд Суйфэньхэг илүү нээлттэй талбай болгохыг хүсч байна. Учир нь эдийн засгийн хямрал сөргөөр нөлөөлж байна.Ингэхэд нээлттэй эдийн засаг, тухайлбал, санхүүгийн салбарын ил тод байдал бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд боломж олгох юм.

Энэ нь эдийн засгийн өсөлтөнд хүргэнэ. Хятадын КН-ын ТХ-ны сүүлийн Бүгд хурал дээр гадаад бодлогод зөвхөн хөрөнгө оруулалт, орчин үеийн технологийг нэвтрүүлээд зогсохгүй, харин Хятад улсын дэлхийн санхүүгийн амьдралд бүрэн нэвтрүүлэхийн тулд илүү их нээлттэй бодлого явуулах нь зүйтэй хэмээн яригдсан нь санамсаргүй хэрэг биш бололтой» гэлээ.

Хятадын эдийн засгийн либералчлал нь өсөлтийг дэмжихэд чухал арга хэмжээ юм. Хятадын эдийн засгийн үндсэн гол хөдөлгүүр урьдын адил олон улсын худалдаа юм. Хятадын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар тус улсын цалингийн түвшингийн улмаас унаж байна.

Хил дамнасан үндэсний компаниуд төдийгүй, тэр ч бүү хэл, хятадын үйлдвэрийн эзэд өөрийн үйлдвэрүүдийг илүү “хямд” Зүүн-Өмнөд Азид авчирч байна. Эрх баригчид дотоодын эрэлт хэрэгцээ хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ тулгуур байх болно гэж үзэж байна. Гэвч хөгжлийн өсөлтийн загварын шилжилт нэг хоромд гарч чадахгүй. Харин одоо бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй.

Хятадын эрх баригчид хятадын экспортын бараа таваарыг Оросын Сибирь болон Алс-Дорнодод логистикийг идэвхтэй хөгжүүлсний дүнд нэвтрүүлж болно гэж үзэж байна. Жилийн дунд үед Амар мөрөн дээр Суйфэньхэ болон Благовещенскийн хооронд гүүр барих яриа хэлэлцээрийг сэргээсэн.

Гүүр барих санаа 90-ээд оны эхэн үеэс хэлэлцэгдэж байгаа юм, гэхдээ энэ асуудал нэг их урагштай байсангүй. Тэгтэл Хятадын тал өөр замаар явсан.Тэд хоёр талын худалдааны харилцааг, тухайлбал, валют-санхүүгийн операцыг хялбарчлахаар шийдсэн .

Рублийг чөлөөтэй эргэлтэнд оруулах болсон явдал бол орос-хятадын хилийн худалдааны харилцан ажиллагааны цорын ганц арга хэмжээ биш юм. 2002 онд Орос улс Хятад улстай хил орчмын нутгуудад банк хоорондын төлбөр тооцооны асуудлаар гэрээ байгуулсан.

Ингэхдээ Хятадын засгийн газраас валют интернационалжуулахад чиглэгдсэн төслийг сайшаасны дараа рублийг хилийн худалдаанд 2009 оны 7-р сараас эхлэн ашиглах болсон. 2010 онд Шанхайн валютын хөрөнгийн зах дээр юань-рубль валютын хосын худалдаа нээгдсэн.

Одоо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тогтоолын дагуу, Суйфэньхэгийн нутаг дэвсгэрт ямарч саадгүйгээр дансанд мөнгө хадгалж, данснаас гаргаж, бараа таваар болон үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой болов.