Гадаад орнуудын иргэд Хятад улс “өөртөө итгэлтэй”, “дайтах дуртай”, “омогтой” байгааг харж байна. Энэ тухай нилээд хэдэн улсуудад БНХАУ-д хэрхэн хандаж байгаа талаар санал асуулга явуулсан хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонин  өгүүлжээ.

Судалгааны дүнгээр Хятад улсын энхийн хөгжлийн шинж чанартай сурталчилгааны хүчин чармайлтууд нь хараахан хүссэн үзүүлэлтэнд хүрч чадахгүй байна.“Глобал таймс” сонины гаргасан баримтаар, санал асуулгад оролцогсдын 13% Хятадыг “энх тайванч бодлого явуулж байдаг хэмээн тодорхойлжээ. Ингэхдээ 30 орчим хувь нь БНХАУ-ыг “түрэмгий ” дайтах сонирхолтой орноор тодорхойлсон байна. Мөн гуравны нэг нь Хятадыг“ хэцүү” хэмээн тодорхойлжээ.

Мөн 60 орчим хувь нь Хятад улсыг одоогийн байдлаар дэлхийн гүрэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ийм дүгнэлт гаргахад хүргэсэн хүчин зүйлүүдийн дунд санал асуулгад оролцогчдын дийлэнх “эдийн засгийн хүчирхэг” гэснийг заасанд байжээ.

Чухамхүү хятадын эдийн засгийн нүсэр хөгжил нь гадаад орнуудыг Хятадад болгоомжтой хандах үндэс болсон гэж Орос улсын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн шинжээч Борис Шмелев үзэж байна. Шинжээчийн эл дүгнэлт дээр Хятадын цэргийн хүчин зүйлсээ эрчимтэй өсгөж байгаа явдал нэмэгдэж буй юм. Гэвч эдийн засаг бол тэдний тэргүүн зорилт юм.

«Хятадын хөрш зэргэлдээ орнууд Хятадад тодорхой үл итгэсэн байдлаар харьцаж байна. Хөршүүдийн түгшүүр тус улсын эдийн засгийн чадавхи өсөн нэмэгдэх тусам өсч буй юм. Хятадын хөгжлийн хөтөлбөр нь өөрөө,Хятадын эдийн засгийн түрэмгийлэл  итгэлцлийг арвижуулж, сэрэмжлэлийг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Энэтхэг, Японд улсууд болон Зүүн-Өмнөд Азийн орнуудад түгшүүр нэмэгдэж байна. Хятад  зөөлөн хүч, зээлийн туслалцаатай, эдийн засгийн янз бүрийн тусламжийн хөтөлбөрийг хөгжүүлэх замаар өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийг санаархаж буй юм» гэж Борис Шмелев хэллээ.

Тэгсэн хирнэ шинжээчдийн үзэж байгаагаар, хятадын өгөөмөр энэхүү тусламжууд нь Хятадад үл итгэх тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна. Эдийн засгийн болон цэргийн чадавхууд нь нутаг дэвсгэрийн хатуу байр суурийн хамт тус гүрнийг өөрийн ашиг сонирхолуудыг тууштай сахиж буйг илтгэж байна.

Санал асуулгад оролцогсод Хятадад үнэлэлт өгөхдөө “хатуу”, “омогтой” гэх үгнүүдийг хэрэглэжээ. Хятадын удирдлагын хувьд БНХАУ хил залгаа орнуудын иргэдээс маш бага хувийн эерэг үнэлгээ авсан явдал түгшээж байна.Санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг нь хятадад нааштай хандадаг тухайгаа мэдэгджээ.

“Глобал таймс” энэтхэгийн шинжээч Сваран Сингхийн Хятад улс өөрийн хөрш орнуудтай илүү соёлтой харьцах ёстой гэж хэлсэн үгийг нийтэлжээ. Шинжээчийн үзэж байгаагаар, хөрш зэргэлдээ бусад орнуудын байгалийн нөөцийг хянах зорилготой эдийн засгийн салбарын гадаад бодлогыг 21-р зууны неоколонолизм мэтээр үзэх шалтгаан болгож хувиргах хэрэггүй ажээ.

Санал асуулгын дүн мэдээж, хүчтэй дүн шинжилгээ шаардах бөгөөд ингэхдээ гадаад бодлогын аливаа асуудалд өөрчлөлт оруулж мэдэх юм.