Хөгжлийн оновчтой загвар гэгчийг ямар нэг улсад гаднаас тулган хүлээлгэхийг оролдож болохгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Сири Улсыг тойрон бий болсон байдал дэлхийн хамтын нийгэмлэгийн зан үйлийн үлгэрчлэх жишээ юм гэж тэрээр ОХУ-ын Улсын хуралд хандан мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд «хөгжлийн илүү дэвшилт загвар» гэгчийг бусад улсад тулган хулээлгэх гэсэн оролдлогууд «унаж дампуурах, адал балмад ба цуст ажиллагаа явуулах хор холбогдолтой» болсныг тэрээр дурдав.

Харин дэлхийн хамтын нийгэмлэг сирийн асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргасныг Владимир Путин онцлов. ОУ-аас сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар сайтар бодож, дэнсэлж цэгнэсэн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхийлөгч хэллээ.

Олон улсын ямар ч асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж болохыг Сирийг тойрсон үйл явдал нотлон харуулсныг тэрээр тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Ираны цөмийн хөтөлбөрийг хөндөн ярихдаа  атомын энергийг энхийн зорилгоор хөгжүүлэх бүрэн төгс шийдвэр Ираны эрхийг баталгаатай болгох ёстойг тэмдэглэв. Үүний хамт бүс нутгийн бүх улс түүний дотор Израилийн аюулгүй байдлыг баталгаатай болгох нь зайлшгүй чухал гэж өнөөдөр Кремльд Владимир Путин мэдэгдлээ.

«ОУ бүх нийтийн адил тэгш аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх түнштэй хамтран ажиллахад бэлэн байна» гэж Ерөнхийлөгч хэллээ.

ОУ G8 даргалах үеэр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэмийг бэхжүүлэх, олон улсын терроризмыг сөрөн зогсох, мансууруулах бодисын аюултай тэмцэх гэх мэт олон улсын хурц асуудлыг шийдвэрлэхийг хичээх тухай Владимир Путин мэдээлэв.