ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины Улсын хуралд илгээх жил тутмын илгээмжээ хөндөж хэлсэн үг 1 цаг 10 минут үргэлжлэв. Танхимд цугларагсад 34 удаа алга ташиж илгээмжийг сайшаав.

Офшорын бүсэд татвар төлөхөөс зайлсхийх хэрэг явдалтай тэмцэх, Олон нийтийн танхимын бүрэлдэхүүнийг журамлах, ОУ-ын эв нэгдлийг хангах, их дээд сургуульд элсэх үеэр зохион бичих ажлыг харгалзах болон 1991 оноос хойш ОУ-д анх удаа хүн амын тоо зүй ёсоор өсөн нэмэгдсэн тухай Ерөнхийлөгчийн мэдээллийг халуунаар хүлээж авсан байна.

Уламжлалт үнэ цэнэт зүйлийг хамгаалах болон Орос Улс аюулгүй байдлаа хангах бүх хэрэгсэлтэй, батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүдийг захиалгаар бүрэн хангах боломжтой, цэргийн албан хаагчдын орон сууцны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж Владимир Путины хэлснийг нижигнэтэл алга ташин хүлээж авлаа.

Түүнээс гадна цугларагсад жижиг бизнест ноогдуулах татварыг багасгах, гадаадын ажилчид орох гарах журмыг цэгцлэх, «ёс суртахууны бус интернационалтай» тэмцэх зэрэг Ерөнхийлөгчийн саналуудыг алга ташин сайшаав.