«Ил тод байдлын стандартыг» оросын гүйцэтгэх засаг захиргаанд зориулан боловсруулжээ. Нээлттэй засгийн газрыг эмхлэн байгуулах замаар хийсэн олонхи алхам засгийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээллийг ил тод болгох явдлаар хязгаарлагдаж байлаа.

Одоо ОХУ-ын Сайд нарын танхимаас сайшаасан зааврын дагуу холбооны гүйцэтгэх засаг захиргааны байгууллагууд иргэний нийгэмтэй харилцан ажиллагаагаа гүнзгийрүүлж, оросын оршин суугчдын саналыг харгалзаж, ойлгомжтой болгох ёстой.

Засгийн ил тод байдал болон иргэддээ тайлагнах явдал оросын засгийн газрын нэн чухал зорилт хэвээр байна. 2012 оны 5-р сард Ерөнхий сайд Дмитрий Медведев Нээлттэй засгийн газар гэгч үзэл санааг зарлан мэдээлсэн билээ.

Энэ завсар шинжээчид болон олон нийт  ямар нэг асуудлаар хуулийн төслүүдийг авч үзэж хэлэлцэх нь ОУ-д ерийн үзэгдэл болсон гэж Москвагийн засгийн газрын дэргэдэх Удирдлагын их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Андрей Марголин тэмдэглэн хэлээд:

«Нээлттэй засгийн газрыг хөгжүүлэх, засгийн газар иргэдтэй харилцан ажиллах, төрийн үйлчилгээг нээлттэй хэлбэрээр үзүүлэх нь бараг бүх улсад төлөвшиж байгаа орчин цагийн чиглэл мөн.

Ийм төслүүдийг Өмнөд Солонгос, Канад, Герман, Франц зэрэг улсад амжилттай нэвтрүүлж байна. Ил тод байдал төрийн үйлчилгээний үр бүтээл, чанарын шалгуурын нэг болсон юм. Одоо ОУ-д ч адилхан үйл ажиллагаа явуулж байна» гэв.

Нээлттэй засгийн газрын хэрэг эрхлэх тусгай яам ОУ-д байгуулагдсан. Хууль, нормативын баримт бичгийн төслүүдийг нийтлэж байна. 2014 оноос засгийн байгууллагуудын ил тод байдлын рейтинг жил тутам зохиох юм.

Хараат бус шинжээчид яам, тусгай газруудын үйл ажиллагааг хянан шалгаж үнэлэх тухай нээлттэй засгийн газрын ажлыг хариуцсан сайд Михаил Абызов мэдээллээ.

Яам, тусгай газрын удирдагчдаас ил тод байдлын механизмыг нэвтрүүлэх, ямар нэг тусгай газрын ажлыг сонирхох салбарын болон олон нийтийн байгууллагын үнэлгээ, нийгэм судлалын үр дүн зэрэг гурван шалгуурыг харгалзах юм. Мэдээлэл баримтыг нэгтгэн дүгнэж, засгийн байгууллагын төлөөлөгч албан тушаалдаа нийцэх эсэхийг үнэлэх юм.

Оросын оршин суугчид шинэ саналыг нааштай хүлээж авна гэж удирдлагын талаархи мэргэжилтэн Андрей Марголин хэлээд:

«Нээлттэй засгийн газрын үзэл суртал хууль хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийг илүү өргөн оролцуулах явдалтай холбоотой. Одоо хүмүүс санал асуулгад оролцож, янз бүрийн хэм хэмжээ-хуулийн баримт бичгээр үзэл санаагаа илэрхийлж, боловсронгуй болгох чиглэлийг санаачилж, төрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг үнэлэх хэлбэр одоо өргөн дэлгэрчээ. Тэгснээр төрийн үйлчилгээ үзүүлэх чанарын асуудлаар шуурхай эргэх холбоо тогтоож байна» гэлээ.

Нээлттэй засгийн газрын зарчмууд төр, бизнес, иргэний нийгмийн хооронд итгэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм. Гаргах шийдвэр, төрийн аппаратын ажлын чанарыг сайжруулах нь ийм харилцан ажиллагааны үр дүн болох юм. Энэ нь оросын оршин суугчдын аж амьдралын чанарыг дээшлүүлнэ гэсэн үг гэж шинжээч онцлон хэллээ.