Сибирь, Алс Дорнодын өрнүүн хөгжил бол ХХ1 зууны ОУ-ын хөгжлийн үндэсний урьтлал мөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Өнөөдөр тэрээр ОХУ-ын Улсын хуралд илгээх илгээмжийг толилуулан үг хэлэхдээ төрийн ч, амины бизнесийн ч нөөцийг хөгжил болон стратегийн зорилгод чиглүүлэх ёстойг онцлов. Сибирь, Алс Дорнодын өрнөөн хөгжил бол ийм стратегийн зорилгын нэг гэж Владимир Путин хэллээ. «Энэ нь ХХ1 зууны бидний үндэсний урьтлал юм» гэж төрийн тэргүүн онцлоод «биелүүлэх зорилтууд урьд өмнө үзэгдээгүй өргөн цар хүрээтэй» гэж тэмдэглэн хэллээ.