Орос орон G8 бүлгэм, мөн ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтуудад 2015 онд даргалан оролцохдоо нийтийн сонирхолд нийцэх, тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын хамтын ажиллагааны зарчимд тулгуурлах болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн жил тутмын Улсын Хуралдааны Илгээмжид мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Орос орон «наймын» түншүүдтэйгээ ирэх жилд дэлхийн хурцадмал асуудлуудыг шийдэх, мансууруулах бодисын аюул заналхийлэлтэй тэмцэх болон олон улсын алан хядах үйл ажиллагааг эсэргүүцэх үйл хэрэг, түүнийг түгээн дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг бэхжүүлэх зэрэгт урагш ахихыг санаархаж байгаа юм.

2015 онд Орос орны оролцох ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтуудад бэлтгэхэд зарчмын эдгээр хэм хэмжээг удиртгал болгохыг улсын тэргүүн онцлон тэмдэглэжээ.