Орос улс “дэлхий дахинд эсвэл бүс нутгийн ноёрхолд санаархан хэт гүрэн нэр зүүхийг“ эрмэлзээгүй юм. Энэ тухай оросын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр мэдэгдэв.

“Бид өөрсдийн ивээлийг хэнд ч тулгахгүй бөгөөд хэнд ч яаж амьдрахыг заахгүй юм” гэж тэрээр өнөөдөр жил бүрийн Холбооны хурлын илгээлт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Нөгөөтэйгүүр, ерөнхийлөгч орчин цагт “Орос улсын түүхэн хариуцлага өсөн нэмэгдэж байгаад итгэлтэй байгаа бөгөөд энэ нь дэлхий дахины тогтвортой байдалтай холбоотой чухал баталгаануудын нэг төдийгүй, төр улсын хувьд өөрийн үнэт зүйлсүүдийг дэс дараатай, тэр тусмаа олон улсын харилцааны салбарт”хэрэгжүүлж байгаа юм.

“Бид олон улсын эрхийг хамгаалахын хамт, үндэсний тусгаар тогтнолыг хүндэтгэн, ард түмний бие даасан, өвөрмөц онцлогуудыг хадгалсан лидерүүд болохыг эрмэлзэх болно” гэж тэр үргэлжлүүлэн хэллээ.

Эдгээр нь агуу их түүх, соёл, олон зуун жилийн туршлагатай Орос улсын хувьд хүйсгүй, үргүй уян хатан гэх, чухамхүү олон үндэстний хамтын органик амьдралтай улсын нэгдсэн хүрээнд тайлбарлахад хялбар юм”.