БХЯ-ны коллегийн энэ 2013 оны сүүлчийн хуралдаан Москвад болов. Цэргийнхэн Ерөнхийлөгчтэй хамт оны дүнгээ гаргав. Энэ удаагийн коллегийн хуралдаан мэдээллийн талаар урьд үзэгдээгүй ил тод нээлттэй байв. Тухайлбал урьд нууцлаж байсан хэд хэдэн тоо баримтыг зарлан мэдээлжээ.

2008 онд эхэлсэн Оросын зэвсэгт хүчний буурьтай шинэтгэл үргэлжилж байна гэсэн гол дүгнэлтийг коллеги хийжээ. Шинэтгэлийн гол зорилго эдийн засагт хэт ачаалал ноогдуулалгүйгээр улс орноо үр бүтээлтэй хамгаалах нүсэр биш дээд зэргийн явуулын зэвсэгт хүчнийг байгуулахад оршино.

Цэргийн тусгай газар боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр, цэргийн боловсролын системийг шинэтгэх чиглэлийг тодорхойлж, их дээд сургуулийн элсэлтийг сэргээв.

Энэ онд янз бүрийн мэргэжил эзэмших 15000 хүнийг цэргийн тусгай сургуулиудад элсүүлж, мөн 2000 хүнийг иргэний их дээд сургуулийн дэргэдэх цэргийн сургалтын төвүүдэд суралцуулах юм.

800 гаруй офицерийг цэргийн академиудад элсүүлжээ. Офицеруудийн нийт тоог зарлаж мэдээлэхгүй байсан ч мэргэжилтэй 250-280 мянган офицер шаардагдана гэж БХЯ үзэж байна.

Эдүгээ зэвсэг, байлдааны техникийн шинэтгэл цэргийн байгуулалтын гол чиглэлийн нэг болсон юм. Зэвсэг, байлдааны хэрэгсэл бараг 15 жил худалдан аваагүй учир хэт хуучирсан байна. 2020 он гэхэд орчин цагийн зэвсэг, байлдааны техникээр 70-100 хувиар зэвсэглэх нь Улсын хөтөлбөрийн үзүүлэлт юм.

Одоо ч гэсэн зэвсэгт хүчинд зэвсэг, байлдааны техник нийлүүлж байна. Энэ нь хуучирсан санг түргэн шинэтгэхтэй холбоотой. 2013 онд цэрэг шинэ 56 нисэх онгоц, 122 нисдэг тэрэг, шинэтгэсэн 260 танк, шинэ ба механикжуулсан явган цэргийн 112 байлдааны машин, 279 хуягт тээвэрлэгч, 6 хөлөг онгоц, 1 шумбагч хөлөг, 24 «Панцирь» зенитийн пуужин-их бууны цогцолбор, хорооны хоёр зенит-пуужингийн С-400 цогцолбор болон өөр төрлийн зэвсэг, байлдааны техник аваад байна.

Эдгээр зэвсгийг хэрэглэх хожмын дүүрэг чухал юм. Эдүгээ ОУ-ын нутаг дэвсгэрт цэргийн мөргөлдөөн гарах буюу дайсан гаднаас цөмрөн орох аюул үгүй. Гэвч дэлхий болон түүний зарим газар нутгийн байдал бүрэн аюулгүй байна гэж болохгүй.

ОУ өмнөд хил хязгаарт нь Хамтын аюулгүй байдлын гэрээний холбоотнуудынх нь нутаг дэвсгэрт гарч мэдэх орон нутгийн мөргөлдөөнийг няцаахын тулд цэргийн чадавхиа арга буюу нэмэгдүүлж байна.

Түүнчлэн арктикийн буюу курилын асуудлаар хүчээр түрий барих бодлогыг тулгах гэсэн оролдлогыг няцаах хэрэгтэй. Цэргийн байгуулалт эдгээр хүчин зүйлийг харгалзах ёстой. Оросын цэргийн зарлага аажим боловч өсөн нэмэгдэнэ.

Эдийн засгийн хямрал гарсан нөхцөлд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг сунгав. Ер нь ОУ 2020 он хүртэл цэргийн зарлагын хэр хэмжээгээрээ 2,3-р байр эзлэж, энэ үзүүлэлтээр БНХАУ-тай тэнцэх юм.