Гурван хүүхэдтэй гэр бүл Орост ерийн хэм хэмжээ болох ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Улсын хуралд илгээмжээ сонсгохдоо мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан тэрээр өөрийн бүс нутгийн хүн ам зүйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг Оросын субъектууудын тэргүүн нарт дурдав.

Юуны түрүүнд эмэгтэйчүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Тэд 2 дахь ба дараачийн хүүхэд төрснөөр алба хашиж ахих зам хаагдана гэж эмээхээс сэрэгжлэх нь чухал гэж Ерөнхийлөгч онцлов.

2013 оны эхний 10 сард хүн амын тоо зүй ёсоор өсөн нэмэгдсэн. 1991 оноос хойш анх удаа ийм үйл явдал болсон гэж Владимир Путин мэдээллээ. Оросын бүс нутгуудын тэн хагаст хүүхэд төрөлт үхэлтээс давсныг Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ.