Нэрвэгдсэн ДНК-ийн хэсгүүд цусны хөдөлгөөний хамтаар бүх организмаар тархан хавдрын хөгжлийг мэдэгдэхүйц хурдасгаж болох юм гэсэн дүгнэлтийг москвагийн эмч, биологич нар гаргажээ. Түүнийг судлах нь удамшлын аюултай «тэнэмэл» зөөвөрлөгчийг хоргүйжүүлэх аргыг олоход тус болох бөгөөд энэ нь хавдартай тэмцэхэд ихээхэн хувь нэмэртэй юм.

Эд эс үхэхэд түүний ДНК-ийн урт молекулууд ферментийн үйлчилгээгээр багахан хэсгүүд болон задардаг байна. Энэ удамшлын зөөвөрлөгчийн бяцхан хэсгүүд цусны урсгалд орсноор биеийн аливаа цэгт хүрэх боломжтой болно гэсэн үг.

Ийм «тэнэмэл» ДНК ихэнхдээ хавдрын эсийг үүсгэж бие организмд шинэ үүсгэвэр (хавдар) хөгжихийг шавдуулж, хавдрын эс хуваагдахыг түргэсгэдэг болохыг москвагийн Анагаах ухаан-генетикийн ШУ-ны төв болон Оросын ШУА-ийн ерөнхий сэргээн засах ШУ-ны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Хавдрын эсийн зан авир бол орчин үеийн биологийн ухааны хамгийн түгээмэл сэдвийн нэг юм. Химийн эмчилгээ голчлон гагцхүү хавдрын эсийн исэлдэх хямралыг өдөөхөд чиглэгддэг бөгөөд тэгснээр устгадаг байна.

Гэсэн ч хавдар химийн эмчилгээний үйлчлэлийг эсэргүүцэх нь олонтаа. Хавдрын эсүүд тийм чадвартай төдийгүй тэр дундаа эд эсийн гаднах «тэнэмэл» ДНК-ийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болох нь гайхалтай.

Оросын ШУА-ийн ерөнхий сэргээн засах ШУ-ны судалгааны хүрээлэн болон Анагаах ухаан-генетикийн ШУ-ны төвийн эрдэмтэд, эсийн гаднах ДНК хөхний хорт хавдрын эд эсэд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Ийм ажил хавдрын эс дээр анх удаагаа хийгдсэн байна.

Хэрэв хавдрын эсийн өсгөвөр исэлдсэн ДНК-тэй хамт, жишээлбэл 1 цагийн турш байлаа гэхэд энэ өсгөвөрт тогтворгүй геномтай олон тооны эсүүд бий болдог болохыг судлаачид тогтоожээ. Яваандаа тийм «тогтворгүй» эсүүд үхэж үгүй болдог нь хавдартай тэмцэхэд бие организмд гарцаагүй шаардлагатай юм.

Гэвч хэрэв хавдрын эсний өсгөвөрийг ДНК-ийн «тэнэмэл» удаан хугацаагаар, жишээ нь бүтэн өдөр нөлөөлсөн тохиолдолд хавдрын эсүүд сөнөхийн оронд харин ч хурдан хуваагдаж эхэлсэн гэж Анагаах ухаан-генетикийн ШУ-ны төв, Оросын ШУА-ийн молекулын биологийн лабораторийн ажилтан Анна Алексеева ярьсан юм.

Иймээс хавдар түүнд хортой нөлөөлөлд дасан зохицдог болж таарч байна. Харин энэ нь олон хүнд өвчнийг эмчлэх стратегийг өөрчилж болох юм гэж судлаач онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, гагцхүү эсийн гаднах ДНК-д ийнхүү эд эсэд хүчтэй нөлөөлдөг болохыг ойлгох нь чухал.

Яг энэ сэдвийг дээрх ШУ-ны 2 төвийн эрдэмтэд боловсруулж байна. Судалгааны төсөл удамшлын «тэнэмэл» молекулыг хоргүйжүүлэх аргыг бүтээхээр санаархаж байгаа юм гэж Анна Алексеева эцэст нь хэлсэн юм.