ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намууд удахгүй улс төрийн хуучин ахмадуудад нэлээд сүрхий өрсөлдөөнийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна. Улсын парламентад өнөөдөр явуулсан Илгээлтдээ тэрбээр, ОХУ-ын төр засаг улс төрийн хүрээлэнгүүдийг боловсронгуй болгон, улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэх дээр ажиллах болно гэдгийг амлажээ.

Оросын засгийн эрхэнд «өөрийн үүрэг даалгавраа хариуцлагатайгаар биелүүлэхэд бэлэн, бэлтгэгдсэн, тодорхой зорилготой, мэргэжлийн хүмүүс» байхыг сонирхож байгаа талаар Путин хэлсэн байна.

Орос оронд болж өнгөрсөн орон нутгийн хууль боловсруулах хуралдааны сонгуулийн үр дүнг тайлбарлахдаа, улс төрийн амьдралд «урьдаас таамагласан үр дүн, хэлбэрдэх, хэвлэл мэдээлэлд засгийн газрын үзэл бодлыг илэрхийлэх зэрэг нь багассан» гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэжээ.