ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүний эрх, эрх чөлөөг тодорхойлох Үндсэн хуулийн заалтууд нь хувиршгүй байх ёстой, гэхдээ Үндсэн хуулинд “нарийн нягт” нэмэлтүүд орж болзошгүй гэж үзэж байна.

Энэ тухай ерөнхийлөгч өнөөдөр жил бүрийн Холбооны хуралд тавьдаг илгээлтэндээ мэдэгдэв. Ингэхдээ Путин амьдрал нэг газраа зогсдоггүйн адил, үндсэн хуулийн процессыг эцсийн төгс хэмээн үзэж болохгүй гэжээ.

“Үндсэн хуулийн бүлгүүдэд амьдралаас урган гарч байгаа эрхүүдийг хэрэгжүүлэх “нарийн нягт” нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах нь зарим тохиолдолд зайлшгүй шаардлагатай болж буй юм” гэж Путин хэллээ.