ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улсын хуралд илгээх жил дутмын илгээмжээ тодорхойлон үг хэлж эхэллээ. Энэ удаад орчин цагийн ОУ-ын түүхэнд төрийн тэргүүн улс орноо хөгжүүлэх хөтөлбөрийн баримт бичгийг 20 дахь удаагаа илгээж байна. Энэ нь Владимир Путины 10 дахь илгээмж юм.

Кремлийн их ордны Георгийн танхимд болж байгаа ёслолд 1100 орчин хүн уригдсан байна. Холбооны зөвлөлийн гишүүд, Төрийн думын депутатууд, засгийн газрын гишүүд болон Үндсэн хуулийн Цэц, Дээд, Арбитражийн шүүхийн удирдагчид, мужийн засаг дарга нар, уламжлалт шашны тэргүүн нар, олон нийтийн зүтгэлтнүүд туүүний дотор бүс нутгийн олон нийтийн танхимуудын тэргүүн нар, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн удирдагчид тэдний дотор байна.

Оросын ба гадаадын 522 сэтгүүлч илгээмжийн ёслолыг сурвалжлан тайлбарлах эрх эдлэв.

Парламентын хоёр танхимд илгээх төрийн тэргүүний илгээмж Оросын засгийн гол хөтөлбөрийн баримт бичиг хийгээд үндсэн асуудлууд ба тэдгээрийг шийдвэрлэх механизмд хүн амыг зоригжуулж байна.

Илгээмжийн гуравны хоёрыг улс орны дотоодын байдал, гуравны нэгийг олон улсын асуудалд зориулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ харьцаа оросын сэдэвт ашигтайгаар өөрчлөгдсэн юм.