БНХАУ-ын иргэн хоккейн цохиур мод үйлдвэрлэхээр хэдэн тонн нүүрс ус төрөгчийн түүхий эд эх орондоо явуулах гэж байсанд АНУ-ын шүүх итгэсэнгүй.Нью-Йоркын шүүх нисэх онгоцны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа стратегийн түүхий эдийг худалдан авч, гаргахыг оролдсон ялаар 42 настай Мин Суаньжаныг яллав. Өчигдөр түүнийг шоронд таван жилээр хорих шийдвэр гаргажээ.

Мөн нүүрс ус төрөгчийн түүхий эдийг шинэ үеийн сөнөөгч онгоцны үйлдвэрлэлд хэрэглэж байна. Мин Суаньжан Хятадад спортын бараа таваар үйлдвэрлэхгүй байсан.Тэр дан хоккейн хосгүй багаж америкийн шинэ технологиор энэ түүхий эдийг хэрэглэн үйлдвэрлэх санаатай байсанд итгүүлэхийг өмгөөглөгч нь оролджээ.

Шүүн таслах ажиллагаа хагас жил үргэлжлэв. Эцэст хятадын иргэн америкийн хууль зөрчснөө хүлээв. Шоронд таван жил хоригдсоны дараа түүнийг эх оронд нь албадан буцаана. АНУ-д энэ хэргийг өргөн тайлбарлаж байгаа хийгээд Хятад нууц мэдээллийн хойноос хөөцөлдөж, аж үйлдвэрийн технологийг хулгайлж байна гэсэн кампанит ажиллагааг ташуурдан хурцатгалаа.

Мин Суаньжаны хэрэг Хятад гаралтай электроны инженер Стив Люгийн хэргийн нэгэн адил шуугиан дэгдээв. Цэргийн технологийг хулгайлсан ялаар Люг яллаж, 6 жилээр шоронд хорьсон билээ. 49 настай Стив Лю Пентагоны тэргүүлэх гэрээлэгч америкийн компанид ажиллаж байсан.

Инженер сансар, навигацийн салбарт хийж байгаа судлалд хамаатай байжээ. 2009 онд тэрээр нууц олон мянган файлыг авч лекц уншихаар БНХАУ-д хүрэлцэн очжээ. Эдгээр файл нисэгчгүй нисдэг аппарат хиймэл дагуулгүйгээр байг сөнөөх боломж олгох тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тайлбарыг агуулж байсан аж.

Хятадад инженер мөн тоног төхөөрөмжийг үзүүлж, АНУ-д нууж далдласан мэдээллийг бүрэн задлажээ. Тэрээр америкийн нисэгчгүй нисдэг аппаратын технологийн тухай дэлгэрэнгүй өгүүлж, худалдаж, хэлэлцээр байгуулахыг оролдсон юм. Стив Ли нэлээд их мөнгө хөрөнгөтэй 2010 оны намар АНУ-д буцах үеэр Холбооны тагнан мөрдөх товчоо түүнийг нисэх онгоцны буудалд саатуулсан билээ.

Тэр нууц мэдээллийг хятадын тусгай албадад уламжилсан нь мөрдөн байцаах ажиллагааны явцад батлагдсангүй. Гэвч хятадын инженер АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулсан гэж шүүх узсэн байна.

Технологийг хулгайлж Пентагонд олон зуун сая долларын хохирол учруулж байна гэж «Вашингтон пост» сонинд бичжээ. Сүүлийн 4 жилд АНУ-д Хятадын төлөө тагнан турших ажиллагаа явуулсан 100 орчим хүнийг баривчилжээ. Энэ нь системийн асуудал гэж кибер аюулгүй байдлын ПИР төвийн шинжээч Олег Демидов үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Ийм тохиолдол америкийн талыг эмээхэд хүргэж байна. Иймээс аюулгүй байдлын арга хэмжээг ямар нэг хэмжээгээр чангатгах бололтой. Гэвч энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх яагаа ч үгүй. Мэдээллийг бүрэн далдлах болон америкийн эрдэмтэд, инженерүүд хятадын ажил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллаж, ямар нэг нууц мэдээллийг уламжлахыг зогсоох аргагүй» гэв.

Сүүлийн жилуудэд Хятадын төлөө ажиллаж байгаа тагнуулчид цэрэг-аж уйлдвэрийн цогцолборын захиалгыг биелүүлж буй Northrop Grumman, Boeing, Ford, Dow Chemical зэрэг америкийн компаниудад хохирол учруулав.АНУ-ын армийн чөлөөнд гарсан офицер Бенжамин Пирс Бишоп амрагийн холбоотой хятад эмэгтэйд цэргийн нууцыг задлаж өгсэн хэрэг явдал сүүлийн үед шуугиан дэгдээв.

Тэрээр цөмийн зэвсэг болон дайсны баллистик пуужинг илрүүлэх, урьдчилан мэдээлэх системийг байрлуулахтай холбоотой нууцыг хятад эмэгтэйд уламжилжээ. Эндэхийн хятад хүмүүс америкийн тусгай албадыг түгшүүлж байна гэж шинжээч Олег Демидов хэлээд:

«Олонхи нь америкийн дээд зэргийн технологитэй корпорацуудыг сонирхож, хамтран ажиллаж байна. Түүнээс гадна АНУ-ын нутаг дэвсгэрт түр ажиллаж байгаа хятадууд эх оронч узэл санаагаар буюу эх орныхоо хүсэлтийг биелүүлж тагнан турших, кибер тагнуул хэмээн үзэх ажиллагаа явуулахыг зүрхлэж байна. Сүүлийн жилүүдэд АНУ-д ийм тохиолдол олонтаа гарч байна» гэв.

БНХАУ одоогоор технологийн салбарт АНУ-аас хоцорч байна. Гүйцэх гэсэн хятадын хучин чармайлт идэвхжих тусам тагнан турших ажиллагаатай холбоотой шуугиан маргаан хятад-америкийн харилцаанд ширүүсэх бололтой. Ийм ажиллагааг илчлэх хэрэг Хятадад илүү олон удаа гарах байх. Юу гэвэл Вашингтон энэ үзүүлэлтээр ч тэргүүлэх ёсгүй гэж Бээжин үзэж байна.