12-р сарын 11-ны өдөр Орос улсын гурван өнгөт төрийн далбааг сэргэн мандуулсны 20 жилийн ойг тэмдэглэж байна. Орос улсын гурван өнгөтэй төрийн далбаа нь 17-р зууны сүүл үеэс түүхтэй юм.

1993 оны 12-р сарын 11-нд Орос улсын ерөнхийлөгч Борис Ельцин төрийн далбааны тухай зарлигт гарын үсэг зуржээ. Зарлигт заасны дагуу тус улсын бэлэг тэмдэг цагаан-хөх-улаан өнгөтэй байх юм. Энэхүү далбаа нь ЗХУ-ын үед 70 жил явж ирсэн улаан туг бөгөөд амаргүй тэр үед гурван өнгөт далбааг батлах нь санаандгүй хэрэг биш байсан гэж түүхэн ирээдүйн сангийн шинжээч Павел Святенков тэмдэглээд:

«Гурван өнгөт далбаа нь олон жилийн турш Орос улсын үндэсний далбаа байв. Энэхүү далбаа нь 1917 оны 2-р сард болсон хааны эсрэг хувьсгалын далбаа юм. Иймд үүнийг дахин төрийн далбаа болгохоор шийджээ.

Орос улсад өмнө байсан тэрхүү далбай нь таарахгуй байлаа, яагаад гэвэл, тэр нь зөвлөлтийн тугны нэг хувилбар байсан. Тиймээс эрт үеийн Орос улсын далбааг сонгосны учир оршино» гэлээ.

Цагаан-хөх-улаан өнгийн далбаа нь 300 гаруй жилийн түүхтэй. Туг анх удаагаа 1667 онд Алексей хааны үед гарч ирсэн гэж үздэг. 1705 онд Алексейн хүү Оросын агуу их хаан I Петр хаанчлах үеэс гурван өнгийн далбааг Оросын худалдааны флотод шилжүүлсэн байдаг.

Чухам ямар учраас энэ гурван өнгийг сонгосон тухай өнөөдөр олон тайлбарууд байдаг. Нэг хувилбраар, цагаан-хөх-улаан нь нүнжиг, шудрага үнэн, эр зоригийг бэлэгдэн харуулсан гэдэг.

Орос улсын гурван өнгөт далбааны түүхэнд мартагдсан цаг үе ч бас байсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн улс төрийн тэнхимийн доцент Константин Труевцев сануулаад:

«Францын хувьсгалын дараа /18-р зууны сүүл/ оросын гурван өнгөт далбааг францын шинэ үеийн далбаатай адил өнгөтэй учраас хэрэгсэхгүй болгосон . Тэр үед өөр нэг тугийг баталсан. Гэвч 19-р зууны дунд үеэс гурван өнгөт далбаа үндэсний бэлэг тэмдгийн хувиар эргэн ирсэн байна» гэлээ.

20-р зуунд цагаан-хөх-улаан далбайг бас дахин мартах гэж үзсэн. 1918 оны хувьсгалын дараа шинэ засгийн газар хааны үеийг санагдуулах бүхий л зүйлээс салах оролдогуудыг явуулж байлаа.

1991 оны 8-р сард оросын гурван өнгөт далбааны тухай эргэн санасан. Михаил Горбачевыг ЗСБНХУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцруулж, түүний явуулж буй бодлогыг солихыг хүсэгчид Зөвлөлүүдийн Ордны буюу одоогийн Засгийн газрын ордны орой дээр оросын гурван өнгийн далбааг мандуулсан. Энэхүү далбаа эргэж ирсэн түүх нь ардчилалд шилжин орсны өвөрмөц бэлэг тэмдэг байсан юм гэдэгт Константин Труевцев итгэлтэй байна.

«Гурван өнгөт далбааны батжин бэхжих процесс нь үүнтэй холбоотой хүрээлэнгүүд байгуулагдахтай яг цав нийцсэн. Тиймээс далбаа нь 90-ээд онд Орос улсад байгуулагдсан хүрээлэнгүүдийн бүхий л өөрчлөлтүүдэд тохирч байсан» гэж Константин Труевцев хэллээ.

1984 онд Орос улсад Төрийн далбааны өдрийг тэмдэглэх ерөнхийлөгчийн шинэ зарлиг гарсан. Энэ өдрийг 8-р сарын 22-нд тэмдэглэдэг.

Өнгөрч буй жилд Оросын далбаа Гиннесийн дээд амжилтын номонд орсон. 7-р сарын эхээр Владивосток хотын 30 мянган иргэд нүсэр том арга хэмжээг зохион явуулсан. Тэд тус бүрдээ 10 мянган хүнтэй бөгөөд гурван эгнээгээр зогсч, цагаан-хөх-улаан өнгийн далбааг дүрслэн харуулжээ. Дээд амжилтын номонд гурван өнгөт далбааг дэлхийн хамгийн том “амьд” далбаагаар тэмдэглэн оруулжээ.