Хойд Африк болон Ойрхи-Дорнодод олон улсын эрхийг хадгалахын төлөө тэмцэл Орос улсын бодлого болоод байна гэж Холбооны зөвлөлийн /ОХУ-ын парламентын дээд танхим/ олон улсын хорооны тэргүүн Михаил Маркелов мэдэгдэв.

Ардчилал бол Хойд Африк болон Ойрхи-Дорнодын орнуудын дотоодын сонголт байх ёстой гэж Орос улс үзэж байна хэмээн тэр Лондонгийн Хатан хааны олон улсын харилцааны хүрээлэн дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Маркелов цааш нь хэлэхдээ, Орос улс Хойд Африк болон Ойрхи-Дорнодын орнуудтай харилцаахдаа энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг тал бүрээр бэхжүүлэхийн хамт олон улсын тулгамдсан асуудлуудыг хамт олноор шийдвэрлэх эхлэлийг тавих болоод олон улсын эрхийг дээдлэн, НҮБ-ын гол үүргийг чухалчлан үзэх болно гэв.

Тусгаар тогтнолыг хамгаалах асуудал нь оросын гадаад бодлогын зарчмуудын хамгийн онцгой байрыг эзлэдэг, тиймээс ливийн үзэгдэл нь Москваг гайхшруулсан гэж Маркелов онцлон тэмдэглэв. Орос улс сөргөлдөөнийг зохицуулахын тулд НҮБ-д төдийгүй бүс нутгийн бусад янз бүрийн бүтцүүдэд найдаж байна гэж Оросын дипломат хэллээ.