Одоо цагт дэлхий дахинд жинтэй үүрэг гүйцэтгэхийн тулд урьдын адил тогтоон барих хүчин зүйл нь чухал юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БХЯ- ны кололегийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тэргүүлэгч орнуудын дийлэнх нь өөрсдийн байлдааны зэвсгийг идэвхтэй шинэчилж байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Ингэхдээ дэлхий дахинд тогтоод байгаа стратегийн балансыг зөрчих гэсэн оролдлогууд тасрахгүй байна.

Юуны өмнө энэ “АНУ-ын ПДХ системийг байгуулах төлөвлөгөөтэй холбоотой бөгөөд ялангуяа, Европын салбарт“.Орос улсын аюулгүй байдал болон чадавхтай шаардлагуудад заналхийлж байгаа энэ бүхнийг тооцохын хамт Москва цаашид ОХУ-ын зэвсэгт хүчнийг үргэлжлүүлэн бэхжүүлсээр байх болно” гэж Путин хэллээ.

Тэрээр Ойрхи-Дорнод, Төв Азийн “нилээд хэдэн бүс нутгуудад байдал амаргүй байгаа” гэдгийг сануулав.“Ойрхи-Дорнодын зарим орнуудад зэвсэгт сөргөлдөөн үргэлжилж байна. Ирэх 2014 онд Олон улсын хүчнийхний Афганистанаас цэргээ гаргах ажиллагаа нь тус улсын байдлыг хүндрүүлж мэдэх төдийгүй, харин ч бүр Төв Азийн хөрш зэргэлдээ орнуудын хувьд улам “ тогтворгүй талбай” бий болгож мэдэх бөгөөд энэ нь ОХУ-ын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хөндөж буй юм” гэж Путин хэллээ.