ОХУ-ын төсвөөс бүс нутгуудад гаргах хөрөнгийн хэр хэмжээ экологийн байдлаас шалтгаалах ёстой гэж өнгөрсэн долоо хоногт Москвад болсон Бүх Оросын байгаль орчныг хамгаалах асуудлаархи 1У их хуралд оролцогчид үзэж байна. Манай орны бүх бүс нутгийг төлөөлсэн мэргэшилтэй 1000 гаруй экологч ОУ-д зохион явуулсан экологийн жилийн дүн гаргав.

Шувтарч байгаа оныг ОУ-д байгаль орчин хамгаалах жил хэмээн зарлав. Иймээс манай оронд экологийн асуудалд гойд анхаарал тавьсан. Тухайлбал оросын бүс нутгуудын экологи-энергийн үр бүтээл болон бизнесийн экологийн хариуцлагын рейтинг зохиосон юм.

83 бүс нутгийн дотор Москва 65, Москвагийн муж 24, Санкт-Петербург 17-р байр тус тус эзлэв. Оросын европ хэсгийн төвд орших Чуваш болон Орлов муж, Буриад энэ рейтингээр тэргүүллээ. Приморский хязгаар болон Эрхүү, Томск, Тамбов мужуудын үзүүлэлт хамгийн сул дорой байна.

Экологийн асуудал олонхи мужид бүр зөвлөлт засгийн жилүүдэд гарсан. Улмаар ОУ ЗХУ-ыг залгамжласан учир эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах ёстой гэж Вернадскийн нэрэмжит Экологийн фондын ерөнхийлөгч Владимир Грачёв их хурлын шийдвэрийн тухай мэдээлээд:

«Их хуралд оролцогчид бүс нутагт улсаас татаас олгох үеэр экологийн байдлыг харгалзах боломж олгов. Урьд өмнө нийт улсын зорилтыг биелүүлэхийн тулд экологийг зөрчиж байсан. Нийт улс оронд бүтээгдэхүүн үйлдвэрлсэн комбинат, төмөрлөгийн завод болон өөр янз бүрийн үйлдвэр ажиллаж үүнд нөлөөлсэн юм.

Одоо нийт улс орноороо экологийн ийм бохирдолыг арилгах болсон. Мэдээжээр энэ нь орчин цагийн амины үйлдвэрүүдийг хамрах ёсгүй. Ийм үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрийнхээ экологийн байдлыг хариуцаж, улсаас хатуу хяналт тавих ёстой. Урьдын экологийн бохирдолыг арилгахад холбооны төсвөөс татаас шаардагдана» гэв.

Экологийн мэдээллийг өргөн хүртээлтэй болгох нь их хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг болов. 2018 он гэхэд ОУ-д байгаль орчны хүрээнд улсын мэдээллийн системийг ажиллуулна гэж байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской их хуралд оролцогчдод амлав. Одоо экологийн мониторингийн онлайн системийг Сочи орчимд байгуулсан хийгээд хожим Байгаль нуур туршилтын бүс нутаг болно.

Их хуралд оролцогчид салбарын онцлог,үйлдвэрийн ажлын цар хүрээг харгалзан байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний шалгуурыг боловсруулах зөвлөмж байгаль орчны тусгай газарт өгсэн юм. Гол салбарт тухайлабл нүүрс ус төрөгч, төмөрлөгийн хүдэр, эрдэс түүхий эдийн олборлолт, боловсруулалтын экологийн индексийг нэвтрүүлэх тухай өгүүлж байна.

ОХУ-ын засгийн газрын дэргэдэх Холбооны экологийн зөвлөл холбооны ба бүс нутгийн удирдагчдын экологийн бодлогыг уялдуулан зохицуулах газар болж мэднэ. Их хуралд оролцогчдоос мөн зөвлөлийг байгуулах шийдвэр гаргав. ОУ-д байгаль орчин хамгаалах жил дуусч байгаа боловч, энэ чиглэлээр хийх ажлын цар хүрээ улам өргөжих юм.