2013 оны 12-р сарын 9-ны өдрийн 15 цагт умард солонгосын телевизээр хамгийн сонин гэмээр зураг үзүүлэв. Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны УТТ-ны өргөтгсөн хуралдаан дээр Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхэкыг баривчласан үе мөчийг телевизийн үзэгчдэд үзүүлжээ. Тэрээр Ким Чен Уны авга эгчийн нөхөр байгаа болохоор Кимийн гэр бүлийн гишүүн юм.

Чан Сон Тхэкыг бүх албан тушаалаас нь огцоруулсан асуудлыг өнгөрсөн долоо хоногийн турш идэвхтэй хэлэлцэв.Эхлээд өмнөд солонгосын тагнуулаас энэ тухай мэдээлсэн билээ. Олонхи ажиглагч мэдээлэлд итгсэнгүй. Гэвч саяхан болтол Умард Солонгост ач холбогдлоороо хоёрт орж байсан Чан Сон Тхэкыг бүх албан тушаалпас нь огцоруулсан нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тодров.

Өршөөлгүй болсон зүтгэлтнийг огцоруулсан явдал ийм сүржин их шуугиан төрүүлсэн нь гайхал төрүүллээ. 12-р сарын 9-ны өглөө умард солонгосын KCNA агентлаг Чан Сон Тхэкын зохисгүй ажиллагааны тухай дэлгэрэнгүй тайлбар уламжлав.

«Нам, хувьсгалын эсрэг явцууран бүлгэрхэх ажиллагаа явуулж, завхарч, хахуульдсан ялаар Ким Чен Уны шадар албан тушаалтныг ялах болов. Урьд хожим ийм мэдэгдэл хийгээгүй. Цаашдын ажиллагаа Пхеньянд олон арван жил даган мөрдөж ирсэн улс төрийн зан үйлийн ёс журмыг зөрчив.

«Нодон синмун» сонины нүүрэн хуудасыг Чан Сон Тхэкын завхай ажиллагаанд зориулав. Ард олон, төрийн эсрэг ажиллагаа явуулсан шинэ ял Чан Сон Тхэкэд тулгав. Эцэст түүнийг УТТ-ны хуралдаан дээр баривчласныг телевизээр үзүүлжээ. Энэ нь БНАСАУ-ын төдийгүй социалист бүх лагерийн түүхэнд урьд үзэгдээгүй үйл явдал боллоо.

Умард Солонгосын стандартаар ийм ил тод байдал ер бус зүйл юм. 50-д онд Умард Солонгос Сталины үеийн зөвлөлтийн үлгэр жишээг дагаж байсан учир тэртээх орон нутгийн хэвлэл ямар нэг түшмэл, баатар буюу коммунист хөдөлгөөний ахмад зүтгэлтэн америкийн буюу японы тагнуулч болсон тухай мэдээлж байв.

Тэр үед «Нодон синмун» сонины бүх нүүрэн хуудасыг ийм мэдээлэлд зориулах нь ухаанд багтамгүй зүйл байсан. Солонгосын КН-ыг үүсгэн байгуулагч Пак Хон Ёны хэргийг шүүн тасалсан тухай умард солонгосын гол сонины эхний хуудасын доод талд товчхон тэмдэглэл нийтлэж мэдээлснийг дурдвал хангалттай биз.

Гэвч 1960 оноос хойш Умард Солонгос ийм уламжлалаас татгалзаж, том түшмэлийг баривчласан тухай ердөө мэдээлэхээ болив. Зарим тохиолдолд ийм тэмдэглэлийг дээгүүр албан тушаалтнуудад зориулсан мэдээллийн хаалттай материалд нийтлэж байв.

Баривчласнаас хойш хэдэн жил өнгөрсний дараа л түшмэлийн зохисгүй ажиллагааны тухай мэдээлж байсан билээ. Өршөөлгүй болсон түшмэл гол төлөв үгүй болж байв. Умард Солонгосын оршин суугчид ТХ-ны ямар нэг нарийн бичгийн дарга алга болсныг ердөө сонирхохгүй байсан юм.

Гэвч одоо Ким Чен Ун мөн уламжлалыг орхиж, Чан Сон Тхэкыг огцоруулсан явдлыг нийтэд аль болохоор өргөн тайлбарлахаар шийдвэрлэв. Мөн шийдвэрийн шалтгааныг одоохондо зөвхөн тааварлаж болно. Ким Чен Ун хуучин зөвлөх, шадартаа дургүй байсан нь ямар нэг үүрэг гүйцэтгэсэн бололтой. Залуу удирдагч дайснуудыг нүүр харалгүй устахаа харуулж байх.