Киевын цагдаагийн газраас уламжилж байгаагаар, мягмар гаригт шилжих шөнө Киевын засгийн газар байрладаг төвийн дүүрэг болон үүнтэй ойролцоох гудамжууд онцын зөрчилүүдгүй өнгөрчээ. Киевт Украины ДХЯ-ны Ерөнхий газрын дарга Валерий Маган сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, бүх зүйл хуулийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан гэв.

Ерөнхийлөгчийн засаг захиргааны байрнаас холгүй босогчдыг хөөн тараах ажиллагааны үеэр хоёр цагдаа нэрвэгдсэн тухай Киевын цагдаагийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Жагсагчид болон сэтгүүлчдийг зодож гэмтээсэн тухай албан ёсны мэдээллүүд цагдаагийн газар ирээгүй гэж хэвлэлийн албанаас уламжилжээ.

Нийслэл хотын цагдаагийн газрын тэмдэглэж байгаагаар, тэд яг одоо Тусгаар тогтнолын болон Крещатик талбайнуудад хуран цуглараад байна. Украины парламент, засгийн газар, ерөнхийлөгчийн засаг захиргааны байрнуудын дэргэд цугларсан босогчдыг хөөн тараажээ.